Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 146/шш2025/00372

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ............................. байрлах ...................... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................... оршин суух, ........................ холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 638 811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ...................нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****************** нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/54603653 тоот зээлийн гэрээ байгуулж 7 129 100 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй БГХ/54603653 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. *************** нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс зээлийн гэрээгээ зөрчиж нийт 248 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Иймд *****************үндсэн зээл 4 113 042.08 төгрөг, хүү 499 265.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 503.35 төгрөг нийт 4 638 811 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ***************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

*****************миний бие ****************** нэхэмжилсэн 4 638 811 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******************нэхэмжлэлтэй, хариуцагч ***************** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 638 811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь нэхэмжлэгч *************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4 638 811 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч **********************нь нэхэмжлэгч *******************************************************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4 638 811 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 171 төгрөгийн зарим болох 44 585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 44 585 төгрөг, хариуцагч ******************** 44 585 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА