| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00445/И |
| Дугаар | 146/шш2025/00373 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 146/шш2025/00373
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ********************************** давхарт байрлах **************************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********************** оршин суух, *********************холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3 486 599.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
****************** нь ******************* 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ20250120050241 дугаартай зээлийн гэрээ байгуулж Samsung Galaxy ZFLip6 256GB8 Samsung Galaxy Tab A9 64GB маркийн гар утас/ цаг, чихэвчийг нийт 3 370 000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. ***************** нь зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн ба зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.
Иймд *********************3 486 599.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
********************миний бие*************** гар утас лизингээр авсан ба тухайн нэхэмжилсэн 3 486 599.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***************нэхэмжлэлтэй, хариуцагч ************* зээлийн гэрээний үүрэгт 3 486 599.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********************* нь нэхэмжлэгч **************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4 638 811 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч **************** нь нэхэмжлэгч ***************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 3 486 599.54 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 735 төгрөгийн зарим болох 35 367.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 35 367.5 төгрөг, хариуцагч *********** 35 367.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********************олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА