| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00433/И |
| Дугаар | 146/шш2025/00374 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 146/шш2025/00374
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************************** тоотод байрлах, ************************* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************************** тоотод оршин суух, ******************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 889 053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ2024092402 тоот зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй балин барьцаалж зээл авсан. Зээлдэгч ***************** нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 165 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд ************* үндсэн зээл 732 839 төгрөг, үндсэн хүү 139 095 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 119 төгрөг, нийт 889 053 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ************ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
****************миний бие ****************нэхэмжилсэн 889 053 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **************** нэхэмжлэлтэй, хариуцагч ***************** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 889 053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч**************нь нэхэмжлэгч **************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 889 053 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч **********************нь нэхэмжлэгч **************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 889 053 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 887 төгрөгийн зарим болох 12 943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 12 943 төгрөг, хариуцагч ************** 12 943 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА