| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00432/И |
| Дугаар | 146/шш2025/00375 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 146/шш2025/00375
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************************тоотод оршин суух, ************************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********************тоотод оршин суух, ***********************
Хариуцагч: ************************** гэх газар оршин суух, ******************** холбогдох,
4 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь ************ нарын хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй барьцаагүй 2 сарын хугацаатайгаар хугацаа хэтэрвэл өдрийн 05 хувийн алданги тооцохоор тохиролцож ************************* дансаар шилжүүлэн зээлсэн. ****************** нар нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300 000 төгрөгийг төд үлдэгдэл төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч ******************нараас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 300 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх алданги 1 800 000 төгрөг нийт 4 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********************нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
******************* нар нь нэхэмжлэгч ***************** нэхэмжилсэн 4 950 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***************** нэхэмжлэлтэй, хариуцагч ********************нарт холбогдох 4 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нар нь нэхэмжлэгч ************ нэхэмжлэлийн шаардлага болох 4 950 000 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ************** нар нь нэхэмжлэгч ****************нэхэмжлэлийн шаардлага болох 4 950 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 150 төгрөгийн зарим болох 47 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 47 075 төгрөг, хариуцагч************* нараас 47 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА