Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 146/шш2025/00377

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ************************* тоотод оршин суух, *************************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************************ тоотод оршин суух ************************** холбогдох,

 

4 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*************** нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээл хаачхаад маргааш буцаагаад өгнө гэж хэлээд 5 000 000 төгрөгийн зээлж авсан. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өгөхгүй 10 сар болж байна. Миний бие банк бус санхүүгийн байгууллагаас 4 хувийн зээл авсан байсан учир буцааж төлсөн.

Иймд хариуцагч *****************4 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ***************нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*************** миний бие ************** 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн ба 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийг буцааж төлөөд үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Миний бие үлдэгдэл 3 000 000 төгрөгийг хүүтэй төлнө гэж тохиролцоогүй. Би үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч *********** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

*****************миний бие тус шүүхэд************* холбогдуулан 4 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлага болох 4 200 000 төгрөгийн 1 200 000 төгрөгөөсөө татгалзаж үлдэгдэл 3 000 000 төгрөгийг хариуцагч *********************гаргуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********************** нь хариуцагч *************** холбогдуулан 4 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 1 200 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3 000 000 төгрөгийг хариуцагч ************ нь төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 200 000 төгрөгийн зарим болох 1 200 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 3 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ********************нь төлж барагдуулахаар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 150 төгрөгийн зарим болох 41 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 41 075 төгрөг, хариуцагч ************** улсын тэмдэгтийн хураамжид 41 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА