| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00471/И |
| Дугаар | 146/шш2025/00379 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 146/шш2025/00379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *************************оршин суух, ******************* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ************ нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*********** миний бие 1984 оны 6 дугаар сард илгээлтээр малчин болж 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ********************, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ****************** малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Миний бие ******************** суманд оршин суудаг олон дахин явах боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 105 дугаартай лавлагааны хуулбар, Шанх компани захирлын 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай, Өвөрхангай аймгийн Хархорин сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай, 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаартай, 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай тушаалуудын хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Сангийн аж ахуйн 1984 оны 01 дүгээр, 1986 оны 05 дугаар, 1990 оны 09 дүгээр сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбарууд, Шанх компанийн 1994 оны 12 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
********** нь 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал ******************, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ****************малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 105 дугаартай лавлагааны хуулбар, Шанх компани захирлын 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай, Өвөрхангай аймгийн Хархорин сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай, 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаартай, 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай тушаалуудын хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Сангийн аж ахуйн 1984 оны 01 дүгээр, 1986 оны 05 дугаар, 1990 оны 09 дүгээр сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбарууд, Шанх компанийн 1994 оны 12 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ************* ...Миний бие нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл **************** ажиллаж байсан. *************** нь 1984 оны 06 дугаар сараас 1986 оны 06 дугаар сар хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ***************малчнаар ажиллаж байсан... гэж, мөн гэрч ****************** ...Миний бие нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал **************** малчнаар ажиллаж байсан. *************** нь 1984 оны 06 дугаар сараас 1986 оны 06 дугаар сар хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******************малчнаар ажиллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч ************нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ************ 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал ************, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ************тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА