| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00458/И |
| Дугаар | 146/шш2025/00380 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 146/шш2025/00380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *************************дүгээр багт оршин суух, ********************хүсэлттэй,
Хамтран амьдарч байгаа болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******************* нь *************1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие тус шүүхэд гэрлэлтийн батлахын он өөрчлүүлэх нэхэмжлэл гаргасан. Миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа буруу бичсэн байна. Иймд миний хүсэлтийн шаардлагыг 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл *********************хамтран амьдарч байгаа болохыг тогтоож өгнө үү.
Миний бие **************************** суманд оршин суудаг олон дахин нааш цааш явах боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***********************нь шүүхэд гаргасан тайлбартаа:
***************** миний бие ***************1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтран амьдарч байна. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. 1998 онд охин ****************, 2004 онд хүү ****************нар төрсөн. Бид 2007 онд төрөөс 500 000 төгрөгийн тэтгэмж өгч байхад гэрлэлтээ батлуулсан юм гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, ************ дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ************** 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-10/8263, 03-10/8260 дугаартай лавлагааны хуулбарууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *************** гаргасан ********* 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
************* нь *************1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь
гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, ************* багийн Засаг даргын тодорхойлолт, **************2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-10/8263, 03-10/8260 дугаартай лавлагааны хуулбарууд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд **********шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч *************** ...Танина. *********нь миний төрсөн дүү байгаа юм. ************нь манай хүргэн байгаа юм. Мэдүүлэг өгнө.Миний төрсөн дүү **************нь хүргэн ********** 1996 оны намар хурим найр хийж гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Энэ хоёр маань 2 хүүхэдтэй. Том охин 1998 онд, хүү 2004 онд төрсөн. Гэрлэлтээ хэзээ батлуулсан эсэхийг бол мэдэхгүй... гэж, мөн гэрч *************** ....Танина.******************* нь миний төрсөн дүү байгаа юм. **************нь манай бэр дүү байгаа юм. Мэдүүлэг өгнө. Миний төрсөн дүү ************** нь бэр ********** 1996 оны намар ********* дүгээр багийн нутаг ****** гэх газар хурим найр хийж гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Энэ хоёр маань 2 хүүхэдтэй. Том охин 1998 онд, хүү 2004 онд төрсөн. Гэрлэлтээ хэзээ батлуулсан эсэхийг бол мэдэхгүй ямар ч байсан гэрлэлтээ батлуулсан л байх ёстой. Хөдөө амьдардаг малчид бид бүхэн чинь бичиг баримт хөөцөлдөх тал дээр муу болохоор сүүлд гэрлэлтээ батлуулсан байх... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Иймд ***************** хамтран амьдарч байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч ************, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд****************нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч ************************************************** 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА