Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 146/шш2025/00381

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *************************** багт оршин суух ******************** хүсэлттэй,

 

Талийгаач ************** хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ************** нь талийгаач *************** хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

****************миний бие ************ 1992 онд гэр бүл болсон. Бид дундаасаа 1992 онд хүү ***********1994 онд охин ************* 1995 онд хүү ************ 2006 онд охин ******** нар төрсөн. ******** нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Иймд намайг талийгаач ************* хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч ****************** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

*****************миний бие нь талийгаач ********** хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргасан. Би ****************суманд оршин суудаг олон дахин явах боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, ***************дугаар багийн засаг даргын тодорхойлолт, **********************2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-10/8282 дугаартай лавлагааны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч *************** талийгаач *********** хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

************** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл талийгаач *********************** хамтын амьдралтай байсан болох нь

нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, **************дугаар багийн засаг даргын тодорхойлолт, ********************* 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-10/8282 дугаартай лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч ******************** ...Танина. ************ нь миний дүү байгаа юм. Талийгаач ********** нь манай бэр байсан юм. Мэдүүлэг өгнө. Миний дүү ************талийгаач ********* 1992 оны 08 дугаар сард хурим найр хийж гэр бүл болж байсан. Тэнд дундаасаа 2 охин 2 хүүтэй хамгийн бага охин 2006 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. Энэ хоёр маань 1992 оноос 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Тэд яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар бол мэдэхгүй. Бэр маань 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бурхан болсон... гэж, мөн гэрч ***************** ...Танина. **************нь миний хүргэн ах талийгаач ********** нь миний төрсөн эгч байгаа юм. Талийгаач*********** миний төрсөн эгч ********* 1992 оны 08 дугаар сард хурим найр хийж гэр бүл болж байсан. Тэнд дундаасаа 2 охин 2 хүүтэй хамгийн бага охин 2006 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. Миний эгч болон хүргэн ах 2 маань яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар бол мэдэхгүй. Эгч маань 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бурхан болсон... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Иймд хүсэлт гаргагч************* талийгаач *************хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагч *******************нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч ************************ талийгаач ***************** 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА