| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00411/И |
| Дугаар | 146/шш2025/00382 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 146/шш2025/00382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *********************** дүгээр багт оршин суух *************************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************** дугаар багт оршин суух ****************** холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *************шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************** нь хариуцагч *********************холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
***************миний бие нь *********** 2019 онд танилцаж үерхэж байгаад 2022 онд хүү ********** төрүүлсэн. Тэрнээс хойш бид хамт амьдарч байгаад одоо өөр хүнтэй суугаад явсан тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж доорх тайлбарыг гаргаж байна.
2019 онд анх танилцсан. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болохоос өмнө ирж очоод л байдаг байсан. Хүүхдээ төрснөөс хойш байс хийгээд л алга болчихдог. Тэгээд сүүлд 2024 оны 04 дүгээр сард ирэхээр нь хамт амьдрахаар ирж байгаа юм байхдаа гэж бодтол 05 дугаар сард нь яваад өгсөн. 2022 оноос хойш тусдаа амьдарсан. Би *******************ажиллаж байхдаа танилцаж байсан юм гэв.
Хариуцагч *************** нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ:
Миний бие ************** танилцаад үерхэж байгаад дундаасаа хүү **************төрүүлсэн нь үнэн. Хүүхдийн тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. **************би *****************суманд оршин суудаг. Олон дахин нааш цааш явах боломжгүй байх тул хэргийг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ************* дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, **************сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****************хариуцагч *************холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Зохигчид 2019 онд танилцаж, тэдний дундаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү **************төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
******************нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч ********************* захиргааны журмаар хүүхдийнхээ эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээг авсан ба хариуцагч нь хүүхдийн асрамжид маргахгүй, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээнэ гэсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ******************* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******************************** тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул ***********************нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх ************* хориг саад болох эрхгүйг, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ****************************анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ************************* төрсөн хүү ****************11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ************************ тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *********************************даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эцэг************ энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ************тус тус даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч*******************нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч ******************* улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА