Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 146/шш2025/00385

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***************************** тоотод оршин суух, ************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************************ тоотод оршин суух *****************холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19 147 280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Ням оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компанийн Худалдааны төлөөлөгч ************** нь 2025.05.31-ний өдрөөс эхлэн ***********ийн *********** дэлгүүрт бараа нийлүүлж эхэлсэн. 2025.08.26-ны өдөр 24 735 562 төгрөгийн бараа нийлүүлсэн ба бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.4-д зааснаар 21 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч бүрэн төлөөгүй байна. 2025.09.29-ний өдрийн байдлаар 13 484 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөрөө бүрэн барагдуулах талаар удаа дараа шаардлага тавихад янз бүрийн шалтаг, шалтгаан хэлээд өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхөөс зайлсхийгээд байна.

Иймд ************ үндсэн төлбөр 13 484 000 төгрөг, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.5, 4.9-д зааснаар 1 618 080 төгрөгийн алданги, тус гэрээний 5.1.2-д зааснаар 5 663 280 төгрөгийн торгууль, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 253 687 төгрөг, нийт 19 147 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч ************ нь үндсэн төлбөр болох 13 484 000 төгрөгийг төлж барагдуулсан тул манай компани үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 5 663 280 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ. Мөн миний бие шүүх хуралдаанд суух шаардлагагүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******************** нь хариуцагч ***************** холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19 147 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр,

Хариуцагч ***************2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ********************нэхэмжлэлтэй, хариуцагч *************** холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19 147 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 687 төгрөгийн зарим болох 141 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 112 685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА