| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01268/И |
| Дугаар | 309/ШШ2025/01366 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 309/ШШ2025/01366
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 309/ШШ2025/01366 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын газраас дутуу олгогдсон лист 237 516 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга: ******* ******* *******.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2025 оны 02 сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Бүсийн эмчилгээ үйлчилгээний төвд хэвтэн эмчлүүлж эмнэлэгийн хуудсаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн сангаас авсан. Тэтгэмжийг 2024 оны 11, 12 сар, 2025 оны 1 дүгээр сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 75 хувиар тооцож ажлын 6 хоног, тэтгэмжийн сангаас 1 хоног нийт 156 260 төгрөгийн тэтгэмж олгогдсон. Ингэхдээ 2024 оны 11 дүгээр сарын цалин 20 хоног, 12 дугаар сард олгогдсон урамшуулалт цалин , 2025 оны 01 дүгээр сарын ажлын 5 хоногт оногдсон цалинг Нийгмийн даатгалын программ автоматаар ажлын 63 хоногт хуваан нэг өдөрт ноогдох цалин хөлсийг дутуу тооцоолж 237 516 төгрөг дутуу олгосон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан хавсралтын 2.1.2-д нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд ажилласан цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж олгоно гэсэн заалтыг зөрчин 25 хоногийн цалинг 63 хоногт хувааж тэтгэмжийн мөнгө 237 516 төгрөгөөр дутуу олгосон. Иймд нийгмийн даатгалын газраас дутуу олгогдсон 237 516 төгрөгйг гаргуул өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* хөдөлмөрийн чадвараа түр алдсан 2025 оны 02 дугаар сарын 07- хуудсаар бичигдсэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний хөдөлмөрийн ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны эмнэлгийн чадвараа түр алдахын өмнөх сүүлийн дараалсан 3 сарын буюу 2024 оны 11. 12. 2025 оны 01 дүгээр сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 75 хувиар тооцож, ажлын 6 өдрөөр бодож олгосон.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 03 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан гурав ба зүйлийн хөдөлмөрийн бадуунээс алдсаны тэтгэмж авах эрхтэй.", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Даатгуулагчид олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ... хувь хэмжээгээр тооцно." гэж тус тус заасан тооцож болно." гэж заасныг Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг бодохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.6-д "хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, баримтлан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлсний дунджийг 21-т хувааж нэг өдөрт ногдох дундаж цалин, хелсийг тооцож, уг дүнгээс шимтгэл төлсөн хугацаанд ногдох хувиар нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тогтоож байгаа болно гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан дутуу олгогдсон лист 237 516 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгт няраваар ажиллаж байхдаа 2025 оны 02 сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл нийт ажлын нийт ажлын 6 өдөр хаунлийн 8 өдөр Дорнод Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахаар хандсан ба хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин, хөлсний дунджаар тооцож, тэтгэмжийг тооцохдоо 2024 оны 11 сард ажилласан 20 хоногт 1 510 900 төгрөг, 12 сард 312 600 төгрөг, 2025 оны 1 сард ажилласан 5 хоногт 364 147 төгрөгийн цалин авсан ба хариуцагч байгууллага дээрх 3 сард ажлын нийт 63 хоног гэж тооцож тэтэмжинд ажил олгогчоос 130 217 төгрөг, Нийгмийн даатгалын сангаас 26043 төгрөгийг олгороор тооуоолсон байна.
Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд нийт 25 хоног ажилласан байхад 63 хоногоор тооцож өдрийн дундаж цалинг тооцож олгох тэтгэмжийг дутуу олгосон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан гурав ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн дараах даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй: мөн хуулийн 3.1.1-т ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч; мөн хулуийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Даатгуулагчид олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцно гэж тус тус хуульчилсан.
Даатгуулагч буюу нэхэмжлэгч нь 75 хувиар тооцуулж тэтгэмж авах эрхтэй талаар талууд маргадаггүй ба хариуцагч талын сүүлийн 3 сарын дундажийг тооцохдоо нийт ажлын өдрийг 63 гэж тооцоолсон нь үндэслэлгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч нь 2024 оны 11 сард 21 өдөр ажиллаж 1 510 900 төгрөгийн цалин, 12 сард чөлөөтэй хугацаанд 312 600 төгрөгийн цалин, 2025 оны 1 сард 5 өдөр ажиллаж 364 147 төгрөгийн цалин авсан ба энэ 3 сарын хугацаанд нь нийт 25 өдөр ажилласан үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.1.2-д “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж; гэж ажилласан өдөрт нь хуваахаар, мөн журмын 2.6-д Ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж тус тус зохицуулсан байна.
Гэтэл хариуцагч байгууллага нь энэхүү журмыг баримтлан ажиллахдаа нэхэмжлэгчийн ажиллаагүй хоногийг ажилласан гэж тооцож дундаж өдрийн дундаж цалин хөлсийг тооцож нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчийг 2024 оны 11 сард 21 өдөр, 2024 оны 12 сард чөлөөтэй байсан, 2025 оны 1 сард 5 өдөр нийт 25 өдөр ажилласан байна. Энэ хугацаанд буюу 2024 оны 11 сард 1 510 900 төгрөг, 2024 оны 12 сард 312 600 төгрөгийн цалин, 2025 оны 1 сард 364 147 төгрөгийн цалин, нийт 2 187 647 төгрөгийн цалин хөлс авсан ба үүнийг ажилласан 26 өдөр хуваахад нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин 84 140 төгрөг гэж тооцох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нийт ажлын 6 өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хөдөлмөрийн чадвараа түр алдсан ба үүний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, үлдэх 1 хоногийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын байгуулагаас олгохоор зохицуулсан буюу хариуцагч байгууллага 84 140 төгрөгийг олгох ба үүнээс 26 043 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байх тул үүнийг хасж 58097 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газраас 58 097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, нхэмэлжлийн шаардлагын үлдэх хэсэг 179 419 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7772 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ