Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1006

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ю.С*******, Д.Б*******

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын *******11 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаартай захирамжийн Ж.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ю.С нэр дээр газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.С*******, Д.Б*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.О, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.С*******, Д.Б******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ю.С******* миний бие өөрийн төрсөн ээж Д.Б*******тай хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* буюу Б******* д******* зусланд *******06 оноос хойш өнөөдрийг хүртэл хөөцөлдөж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдвэрлүүлж чадаагүй байна. Би өөрийн ээж Д.Б*******гийн хамтаар уг зуслангийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар *******06 оноос хойш өдийг хүртэл хөөцөлдөж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдвэрлүүлж чадаагүй байна. 

*******06 оноос хойш Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан газар эзэмшихийг хүссэн өргөдлийг тухай бүр гаргаж байсан боловч хууль тогтоомж шинэчлэгдэж байгаа, дарга эзгүй байгаа, байгаль орчны газраас лавлагаа авах шаардлагатай гэх мэтчилэн тухайн үед ямар нэгэн зүйлээр шалтгаалан бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсаар энэ тухайгаа амаар хэлж байсан, огт бичгээр хариу өгч байгаагүй. *******06 оноос *******16 оныг хүртэл амьдарч байгаа зуслангийн газрын асуудлаар газар зохион байгуулагч Дтай Ю.С******* миний бие очиж уулзахад Ж.И******* гэх хүнд Засаг даргын *******11 оны 316 дугаар захирамжаар олгосон байна гэж хариу өгсөн. 

*******06 оноос *******16 он хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд итгэж, хэлсэн ярьсан тайлбар бүрт нь хүндэтгэлтэй хандаж, хүлээсээр байтал олон удаа ир, оч газрыг үзнэ гэж удаа дараа явуулж хүнд суртал гарган тодорхой бус хариулт өгч байсан гомдолтой байна. 

Ю.С******* миний кадастрын зурган дээр баталгаажсан газрыг газар зохион байгуулагч н.Д, Ж.И******* гэх хүнийг Б******* амьдардаг гэж хаяг өгсөн боловч бид огт уулзаж байгаагүй, газартай хүнд газар нэмж олгосон нь ямар учиртайг шалгаж өгч бидний гомдлыг барагдуулж өгнө гэдэгт гүнээ найдаж байна. Ю.С******* миний нэр дээр эзэмшсэн газар үгүй билээ. Олон жил хуулийн дагуу зөвшөөрлөө авах гэж хөөцөлдсөн газрыг минь шударгаар шийдэж өгнө үү. 

*******11 онд бидний өгсөн өргөдөл, гомдлыг харгалзаж үзэлгүйгээр, мөн Сүхбаатар дүүргийн газрын албаныхан бидний энэ зусландаа амьдарч, мөн удаа дараа уулзаж, өөрсдөө ирж үзэж байсан хэрнээ, юуны учир ийнхүү бидний олон жил сэтгэл зүтгэл гарган амьдарч буй газрыг маань хэн нэгэн хүнд захирамж гарган өгөх болов. Бидэнд тухайн үед 18 хороо одоо бол ******* дугаар хорооноос хашааны дугаар тараан өгч байсан. Гэтэл баруун жалганд *******15 оны 6 дугаар сарын үеэр бууж ирсэн энэ айл манай газар луу шунаж, байгаа нь хууль бус байна. Мөн үнэхээр *******11 онд гарсан захирамж юм бол яагаад *******16 онд бидэнд хэлэх болов. *******06 онд ажиллаж байсан н.Т, н.Т зохицуулагч нар бидэнд хэлэхдээ, танай газрыг хууль гарахаар өгнөө гэж, ажлаар манай зуслангийн газар ирэхдээ хэлж байсан. Түүнээс хойш Б.Д зохицуулагч бидний энэ олон жил амьдарч ирснийг мэдэж байгаа. Хөрш айлууд манайхыг энд анх нүүж ирсэн гэдгийг маш сайн гэрчилж чадна. 

*******06 онд н.Т зохицуулагч ажиллаж байх үед Сүхбаатар дүүргийн буад албаны хүмүүс анх удаа ирж шалгаж, хуульд заасны дагуу 0.7 га албан ёсоор анх удаа амьдрахаасаа өмнө н.Т зохицуулагчид хүсэлтээ гарган хүсэлтийн дагуу байршилтай танилцаж, шинэ хууль дахин гаргахаар шийдвэрлэх болно гэсэн аман хариуг бидэнд өгч байсан. Үүнээс хойш ир гэсэн үед нь очиж, болоогүй байна гэсэн хариуг сонссоор өдийг хүрсэн. Газрын албаны амласан амлалтыг дагаж ирсэн. Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлтээ өөрийн нэрээр болон ээж Д.Б*******гийн нэрээр тухай бүр гаргаж байсан. Бидний гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу зохих ёсоор шийдвэрлээгүй атлаа *******16 оны 6 дугаар сарын *******-ний өдрийн 1135 дугаартай албан бичгээр бидэнд газрын асуудлаар хариу ирүүлэхдээ *******11 оны 3 дугаартай дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Ж.И*******д уг газрыг олгосон байна. Уг асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг бидэнд ирүүлсэн. 

Энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргахад бидний гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай *******16 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3/5008 дугаартай албан бичгийг бидэнд ирүүлээд байна. Гомдол шийдвэрлэхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа таны газар эзэмших хүсэлт дүүргийн өмч, газрын харилцааны албаны архивт бүртгэгдээгүй байна. Гомдлыг шалган шийдвэрлэсэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн хэлэхдээ дүүргийн өмч, газрын харилцааны албанаас бүртгэгдээгүй байна гэдэг лавлагаа ирүүлсэн тиймээс таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэв.

Бидэнд гаргасан гомдлыг шалгаж байх хооронд буюу *******16 оны 7 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зуслангийн газрын модон хашааг минь дур мэдэн буулгаж, бусдын өмч хөрөнгөнд халдаж, гэр оронгоо нүүлгэ гэх мэтчилэнгээр хөрш айлын залуус зандарсан. Тэд хэлэхдээ Ж.И*******гоос энэ газрыг чинь худалдаж авсан тиймдээ хурдхан нүү гэх зэргээр дайрсан. Шүүхийн эцсийн шийдвэр гаргаагүй байхад бусдын өмч хөрөнгөнд увиагүй мэдэн халдаж байгаад гомдолтой байна. 

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны хууль бус үйлдэл түүнд үндэслэн олгосон тус дүүргийн Засаг даргын *******11 оны 316 дугаартай хууль бус захирамжийг хууль зүйн үндэслэлийг дээд шатны байгууллага шалган тогтоох бус зөвхөн ирүүлсэн лавлагаанд үндэслэн гомдлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ дашрамд нэмж хэлэхэд *******11 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэх Ж.И******* гэх хүн нь манай зуслангийн газрыг хөрш айл бөгөөд зуслангийн газартай. Тэгсэн атлаа бидний газарт шунаж хууль бусаар шийдвэр гаргуулж авсан байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Ю.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх *******06 оноос Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд хандан газар эзэмшихийг хүсэж удаа дараа хандаж байсан. Дарга эзгүй байна, хууль шинэчлэгдэж байна, байгаль орчны газраас лавлагаа авах шаардлагатай гэх мэтчилэн тухайн үед ямар нэг шалтгаан хэлж бидний хүсэлтийг хойшлуулсаар ирсэн. Хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулж байгаагаа бичгээр илэрхийлж байгаагүй. Амаар тайлбар өгч байсан. Үүнийгээ тайлбарлахдаа 3 сарын дараа, 6 сарын дараа ирж өргөдлөө өгч болно гэсэн шалтгаан хэлдэг байсан. Манайхыг тэр газар амьдардаг гэдгийг тухайн газрын албаны дарга болон, газар зохион байгуулагч нь мэддэг байсан. Хороо хүртэл мэддэг байсан. Хөрш айлууд манайхыг тэнд амьдардаг байсныг гэрчилнэ. Манайх *******05 онд тухайн газар бууж байхад эргэн тойронд ямар ч айл байгаагүй. Үүнийг геодезийн сансрын зургаар баталгаажуулсан байгаа. Тухайн үед 18 дугаар хороо байсан одоо ******* дугаар хороо болсон. *******05 оны 06 дугаар сараас манай зүүн талд жалган талд шинээр айл нүүж ирж байсан. *******11 оны геодезийн зураг дээр тэр айл харагдана. *******06 онд н.Т зохицуулагч ажиллаж байхад Сүхбаатар дүүргийн бусад албаны хүмүүс удаа дараа ирж шалгаж хуульд заасны дагуу 0.07 га газар албан ёсоор амьдрахаасаа өмнө газар зохион байгуулагчид хүсэлтээ гаргаж байсан. Газар зохион байгуулагч шинэ хууль гарсны дараа хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн аман хариуг бидэнд өгдөг байсан. Үүнээс хойш ир гэсэн үед нь байнга очиж болоогүй байна гэсэн хариуг сонссоор өдийг хүрлээ. Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлтээ өөрийн нэр дээр болон ээж Д.Б*******гийн нэр дээр тухай бүр гаргаж байсан. Бидний гаргаж байсан хүсэлтийг хуульд заасны дагуу албан ёсоор шийдвэрлээгүй атлаа *******16 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 1135 дугаартай албан бичгээр бидэнд газрын асуудлаар хариу ирүүлэхдээ *******11 оны 316 тоот Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Ж.И*******д тухайн газрыг олгосон байна гэсэн тайлбар ирүүлсэн. Энэхүү хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага Нийслэлийн өмчийн харилцааны газар гомдол гаргахад бидний гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай *******16 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3/5008 дугаартай албан бичгийг ирүүлээд байна. Гомдол шийдвэрлэхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа таны газар эзэмших хүсэлт Дүүргийн өмч, газрын харилцааны албаны архивд бүртгэгдээгүй байна гэсэн лавлагааг ирүүлсэн тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн. Бидний гомдлыг шалгаж байх хугацаанд буюу *******16 оны 07 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд зуслангийн газрын модон хашааг маань дур мэдэн буулгаж, гэр оронгоо нүүлгэ гэх мэтчилэнгээр хөрш айлын залуус зандарсан. Ж.И*******гоос энэ газрыг худалдаж авсан гэж тайлбарласан. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад бусдын өмч хөрөнгөнд халдсанд гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны хууль бус үйлдэл үндэслэл болгосон тус дүүргийн засаг даргын *******11 оны 316 тоот шийдвэрийг дээд шатны байгууллагаа шалган тогтоох бус зөвхөн ирүүлсэн лавлагаанд үндэслэн гомдлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. *******11 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэх Ж.И*******о нь манай зуслангийн газрын хөрш бөгөөд өөрөө зуслангийн газартай атлаа манай зуслангийн газарт шунан хууль бусаар гэрчилгээ гаргуулж авсан байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын *******11 оны 316 тоот захирамжаар иргэн Ж.И*******од газар олгосныг хүчингүй болгон иргэн Ю.С******* миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******11 онд Ж.И*******од газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэж байна. Манайх энэ газар дээр 10 жил амьдрахад гэрчилгээ гаргаж өгөөгүй. Өмнө нь маргаан гарч байгаагүй. *******16 оны 06 дугаар сарын 15-наас Ж.И*******о маргаан үүсгэсэн. 10 жил тэнд амьдарч байгаагүй Ж.И*******о хүний амьдарч байсан газар давхцуулан газар авсан байна. *******15 онд манай доод жалганд нүүж ирсэн байдаг. Тэр газар газрын албаныхан айл буулгаж болохгүй гэж хэлж байсан. *******11 онд гэрчилгээ авсан гэдгээ тэр үед нь мэдэгдсэн бол маргаан үүсэх байсан эсэхийг мэдэхгүй. Кадастрын зургийг давхцуулсан болов уу гэж бодож байна. *******11 онд хань ижил үр хүүхдээ алдаад гэрээ цоожлоод явсан нь үнэн тэр үед айлуудад захиад явдаг байхад энэ маргаан гарах болсон байна. Тэр хавийн айлуудад гэрчилгээ гаргаж өгөөгүй мөртлөө Ж.И*******од гаргаж өгсөнд гомдолтой байна. *******11 онд гэрчилгээ гаргаж өгч болох байсан гэж бодож байна. *******16 онд наадмын үеэр манай хашааг буулгасан. Ж.И*******огоос энэ газрыг худалдаж авсан гэж тайлбарладаг. Жалганд айл буулгаж болохгүй гэдэг мөртлөө тэднийхийг буулгасан байдаг.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын *******11 оны 316 дугаар захирамжаар иргэн Ж.И*******д 700 м.кв газрыг эзэмшүүлсэн Ж.И******* нь *******11 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох материалыг бүрдүүлэн өгснийг үндэслэн захирамжаар газрыг эзэмшүүлсэн байна. Харин нэхэмжлэгч Ю.С******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “*******06 оноос хойш Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан газар эзэмшихийг хүссэн өргөдлийг тухай бүр гаргаж байсан боловч “...бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсаар энэ тухайгаа амаар хэлж байсан” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших талаар хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд албан ёсоор хандаж байгаагүй нь нотлогдож байна. Мөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны *******16 оны 8  дугаар сарын 25-ны өдрийн 1235 дугаар албан бичигт “Тус албаны архивт иргэн Ю.С*******, Д.Б******* нарын нэр дээр *******06, *******09 онуудад газар эзэмших тухай өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй байгаа болно” гэж хариу албан бичгээр нэхэмжлэгч нар нь огт хандаж байгаагүй байна. 

Иймд маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй, дүүргийн Засаг даргын *******11 оны 316 дугаар захирамж нь өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар олгохдоо тодорхой шаардлага тавьдаг. Бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан газар олгохыг хориглодог. Үүнийг бид шалгадаг. *******11 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээд Ж.И*******о нь газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу өгсөн. Геодези, зураг зүйн газрын даргын *******08 оны 82 дугаар тушаалын дагуу хээрийн болон суурин судалгаа хийсэн. Энэ судалгаа хийгдсэнээр тухайн газарт давхцал байна уу гэдгийг тодорхойлдог. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Газрын харилцаа маань батлагдсан загварын дагуу хүсэлт гаргахыг шаарддаг үүний дагуу газрын харилцаа үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа бид *******06 оноос хойш амаар өргөдөл гаргаж байсан бичгээр гаргаж байгаагүй гэдэг энэ нь тухайн газрыг бид албан ёсоор эзэмшье гэж төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй гэсэн үг. Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас Нийслэлийн өмч газрын харилцааны албанд илгээсэн *******16 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1235 тоот гэсэн албан тоотоор батлагдаж байгаа. Үүнд Д.Б*******, Ю.С******* нар нь *******07, *******09 онуудад газар эзэмших талаар гаргасан өргөдөл хүсэлт бүртгэгдээгүй байна. Энэ нь тухайн газрыг эзэмшье гэсэн хууль ёсны хүсэлт байгаагүй учир Ж.И*******о нь эзэмшээд явж байгаа. Ю.С*******эгийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага байгаа гаргасан. Даалгахад хууль бус, эс үйлдэхүй байхыг хуулиар шаарддаг. Гэтэл өгсөн тайлбараас нь үзвэл албан ёсоор хандаагүй, газрын харилцаагүй үүсээгүй учир эс үйлдэхүй яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Гуравдагч этгээд Ж.И******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ж.И******* нь эмэгтэй, 1964 онд төрсөн ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Улсад 32 жил тасралтгүй ажиллаж байна.

Би Сүхбаатар дүүргийн газрын албанд *******04 оноос хойш зулсангийн болон амьдран суух зориулалтаар хашаа байшин барих газар эзэмшихээр хөөцөлдөж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч миний хүсэлтийг шийдвэрлэхгүй явсаар *******11 онд Сүхбаатар дүүргийн ******* дугаар хорооны нутагт “Бэлх”-д зуслангийн газар айлуудад эзэмшүүлэхэд 698 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргасны дагуу хуулийн хүрээнд 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмших газартай болсон юм. /Гэрчилгээний дугаар 0374640/

Би зуслангийн газраа кадастрын зураглалын дагуу шон босгож тэмдэглэсэн бөгөөд хашаагаа битүүлж барихаар очиход тэмдэгт газрын шонгуудыг нь авч хаян миний эзэмшил газрын ихэнх хэсгийг дайруулан модон хайлсан хашаа барьж, нэг гэр бариад цоожтой орхисон байсан. Би өөрийн эзэмшлийн газар дээр зун, намартаа очиж майхан пластик барин гэр бүлээрээ зуслангийн зориулалтаар ашиглаж байсан боловч, дураараа хашаа, гэр барьсан хүмүүс ирдэггүй, гэр нь байнга цоожтой байдаг байсан болно. Би хүний хөрөнгөнд хүрээд яах вэ биднийг газраа ашиглаж байхад ирж уулзах байх гэж харсаар өдий хүрсэн юм. 

Би хуулийн хүрээнд газраа зориулалтын дагуу зуслангийн зориулалтаар ашиглаж, газраа төлбөрөө жил бүр төлж ирсэн. Ю.С*******, Д.Б******* гэх хүмүүсийг огт танихгүй ба 1 удаа ч болов нүүр тулж уулзаж байгаагүй болно. Надад газар эзэмшүүлэхээр Сүхбаатар дүүргийн Газрын албанаас газар зааж зураглал хийж өгөхөд миний эзэмшил газар хоосон байсан ба манайхаас хойш уулын энгэр өгсүүлээд нэлээд олон хүнд газар олголт хийж байсныг санаж байна.

Дүүргийн Засаг дарга болон газрын албаныхнаас надад таних хүн ч байхгүй, дүүргээс надад хууль ёсны дагуу зуслангийн газар олгосон гэж үзэж байна.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс иргэн Ж.И*******од газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн засаг даргын *******11 оны 316 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг өөрчилж *******11 оны 316 тоот захирамжийн Ж.И*******од холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж өөрчилж байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэвээр нь үлдээж байна. 

Хариуцагч тайлбар өгөхдөө газар эзэмших хүсэлт гаргахдаа бичгээр өргөдөл гаргаж байгаагүй амаар өргөдөл гаргаж байсан гэж байна. Нэхэмжлэлд *******06 оноос хойш Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд хандан газар эзэмшихийг хүссэн өргөдлийг тухай бүр гаргаж байсан. Албан ёсоор хандаагүй гэдгийг хэрхэн тогтоож байгаа вэ? Урьдчилсан хэлэлцүүлгийн үед тухайн үед ажиллаж байсан н.Т, н.Т, н.Д нарын газар зохион байгуулагч нар холбогдох материалыг судлаад цохуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн газрыг хариуцаж байгаа газар зохион байгуулагч нар шалгаж үзээд боломжтой бол өргөдлийг нь бүртгэж авдаг. Үзэмжээрээ ханддаг. Хариуцагч даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол эс үйлдэхүй байх ёстой гэж байна. Иргэдтэй шууд харьцаж байгаа анхдагч субъект хариуцах ёстой. Газар зохион байгуулагч ямар алдаа гаргасан бэ гэвэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу хүсэлт “хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан. Гэтэл дээрх мэдэгдлийг өөрсдөө аман хэлбэрээр өгч байснаа зөвтгөж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг гуйвуулж тайлбарлаж байна. Энэ хүмүүс аргаа барахдаа холбогдох хүн бүрт хандсан. Сангийн сайд н.Очирхүүд хүсэлт гаргасан байдаг. Бүртгэлийн дэвтэр нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хүмүүс *******06-*******09 он хүртэл 3 жил газар эзэмшихээр хандсан байдаг. Тухайн газартай холбоотой асуудлаар маргаж байсан үйл баримт нь нотлогдож байна. *******11 онд Ж.И*******од захирамжаар газар олгосон байдаг. Гэтэл эдгээр иргэд газар эзэмшихээр *******11 онд ч хандаж байсан. Дараа нь ч хандаж байсан. *******12, *******14, *******15 онуудад бичгээр хариу өгөөгүй мөртлөө *******16 оны 06 дугаар сард хариу өгсөн байдаг. Өмнө нь яагаад бичгээр хариу өгөөгүй вэ? *******12 онд маргаан үүсэх ёстой  байтал хариу өгөөгүйн улмаас *******16 онд маргаан хэлэлцэгдэж байна. Үнэхээр *******11 онд Ж.И*******од газар олгосон эсэх нь эргэлзээтэй. Газрын кадастрын зураг дээр Ж.И*******огийн нэр дээрх газар 592 м.кв-аар давхцалтай байгаа. Гэтэл хажууд нь 600 м.кв газар Ж.И*******о эзэмшиж байгаа. 

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасан. Ямар тохиолдолд нэмэгддэг вэ гэвэл “гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”. Ж.И*******о бол 0.07 га газраа авчхаад хажуу талын 0.07 га газраа авахаар хүсэлт гаргасан. *******11 оны 316 тоот тушаалын Ж.И*******од холбогдох хэсэг нь Газрын тухай хуулиар заасан хэмжээнээс давуулан олгож хууль зөрчсөн. Газрын алба *******06 оноос хойш хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг шийдвэрлэхгүй. *******11 оны 06 дугаар сард гаргасан Ж.И*******огийн хүсэлтийг 3 сарын дотор шийдвэрлээд *******16 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр кадастрын зураг нь батлагдаад, захирамж нь гарч газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулсан нь эргэлзээ төрүүлж байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж заасан. Хуулиар зөвшөөрсөн хүрээ гэдэгт иргэнд олгох газрын хэмжээ бас хамаарна гэж үзэж байна. Хууль зөрчсөн захирамж гэдгийг анхаарч үзнэ үү.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.И*******од *******11 онд газар олгосон. Гэтэл нэхэмжлэгч *******12 онд тухайн газрыг эзэмших гээд газрын албанд хандахад энэ газарт газар олгогдохгүй гэсэн тайлбараар буцаасан байдаг. Түүнийг нь н.Д гэдэг гэрч мэдээллийн санд ороогүй буцаасан нь бидний алдаа байна. Ойн сан сан бүхий газар байсан учир байгаль орчны газраас зөвшөөрөл авч ир гэж буцаасан гэж тайлбарласан. *******16 онд дахин хандахад Ж.И*******од газар нь олгогдсон байсан үйл баримт байгаа. Магадгүй *******11 оноос хойш өгсөн энэ газраа *******11 онд эзэмшүүлсэн мэтээр газрын алба болон Ж.И*******о хуйвалдаж нэхэмжлэгчдийг хохироож байж болзошгүй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.С*******, Д.Б******* нараас *******06 оноос хойш суурьшин амьдарч, ашиглаж байсан зуслангийн зориулалттай газрыг эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүйгээр тус газрыг Ж.И*******д эзэмшүүлсэнд гомдолтой гэж маргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын *******11 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Ж.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ю.С нэр дээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдаанаар хэргийн хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ж.И******* өвчний учир оролцохгүй боломжгүй талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн /өмнө нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийх хүсэлт гаргасан/, нэхэмжлэгч, хариуцагч талаас түүний байлцуулан хэргийг хянан шийдвэрлэх талаар тусгайлан санал гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэж байна.   

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, нараас бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч Ю.С*******, Д.Б******* нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын *******11 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Ж.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ю.С*******, Д.Б******* нарын маргаж буй газар нь Сүхбаатарын дүүргийн ******* дугаар хороо Б******* Д******* зуслангийн газрын бүсэд хамаарч байх ба нэхэмжлэгч нар нь тус газарт *******06 оноос амьдарч эхэлснээс хойш уг газрыг эзэмших талаар холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж байсан хэдий ч хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэхгүй хойшлуулж энэ тухайгаа “тус газрыг эзэмшүүлэх боломжгүй, холбогдох баримт дутуу, хүлээж бай” гэх мэтээр амаар тайлбар өгч байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар эзэмших хүсэлтийг хуульд заасан шаардлагыг хангуулж холбогдох байгууллага, албан тушаалтанд албан ёсоор хандаж байгаагүй тул шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарлаж байна.  

Нэхэмжлэгч Ю.С*******, Д.Б******* нарын газар эзэмших бичгээр гаргасан хүсэлт бүртгэгдээгүй болох нь Сүхбаатар дүүргийн *******06-*******10 онд хүлээж авсан өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр  тогтоогдож байх хэдий ч холбогдох байгууллагад хандахад өргөдөл гаргаж байсан болох нь нэхэмжлэгч Д.Б*******гийн “Би *******06 оноос хойш газраа хөөцөлдөж байгаа. Тухайн үед тэмдэглэл хийж байсан. Үүнд бичсэнээр *******08 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр газрын даамал М.Т, Ц.Т нар ирээд кадастрын зурагт орсон гэсэн, *******09 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирээд байгаль хамгаалах газраас бичиг ав гэж байсан.” гэх тайлбар , *******09 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд бичсэн өргөдөл , тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан П.Очирхүүд хандан зуслангийн газрыг эзэмших өргөдлийг хүлээн авахгүй буцааж байгааг Сүхбаатар дүүргийн газрын албанд уламжилж өгөхийг хүссэн хүсэлт  /*******09 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яаманд хүлээж авсныг бүртгэсэн дардастай/, гэрч М.Тын “Иргэний өргөдөл хүсэлтийн дагуу газар дээр үзлэг хийж байх явцад тухайн орчинд байгаа иргэдээс би газраа баталгаажуулж авмаар байна үзээд өгөөч гэсэн хүсэлтүүд ирдэг. Энэ тохиолдолд бид таныг хүсэлтээ өгсний дараа үзэж шалгана гэдэг байдлаас хандахаас илүү боломжтой иргэний хувьд урьдчилаад үзлэг хийх тохиолдол байдаг. Тухайн үед энэ иргэний хүсэлт бүртгэгдээгүй талаар тайлбар хийх боломжгүй.”гэх тайлбар  гэрч Б.Ды “*******13 оноос хойш өргөдөл авахгүй байж байгаад *******15 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өргөдөл авч эхэлсэн. Ю.С******* өргөдөл гаргасныг шалгаж үзэхэд модтой газарт хамаарч байсан учраас Байгаль орчны газраас дүгнэлт авахуулахаар буцаасан. Хэсэг хугацааны дараа байгаль орчны газраас уг газар нь модтой газарт хамаарахгүй, газрын алба өөрөө шийдэх асуудал гээд дүгнэлт гаргаж өгөхгүй байна гэж дахин өргөдөл гаргасан. .....Өргөдлийг газар зохион байгуулагчид хянаж үзээд боломжтой бол цохолт хийдэг боломжгүй бол буцаадаг. Олон жил удаа дараа хөөцөлдсөн гээд С 2 дахь өргөдлийг нилээн удсаны дараа хүлээж авч байсан. ” гэх тайлбар  зэргээр нотлогдож байна гэж үзлээ.  

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1."өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалт /”гомдол”гэж..../-д зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг”, 9 дүгээр зүйлийн 3. “Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна.”,15 дугаар зүйлийн 5. “Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заажээ. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлын алба, газрын асуудал эрхэлсэн байгууллагаас нэхэмжлэгч нарын амаар гаргаж байсан өргөдлийг хүлээж авсан талаар болон шийдвэрлэлтийн талаар амаар эсвэл бичгээр хариу өгч байсан талаар бүртгэж тэмдэглэж баримтжуулаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар хүсэлтийг бичгээр гаргаж байгаагүй учраас бүртгэж аваагүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нарыг маргаан бүхий газарт *******06 оноос хойш амьдарч байсантай хариуцагч тал маргаагүй, харин гуравдагч этгээд Ж.И******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа “надад газар эзэмшүүлэхээр Сүхбаатар дүүргийн газрын албанаас газар зааж зураглал хийж өгөхөд газар хоосон байсан. Би зуслангийн газраа кадастрын зураглалын дагуу шон босгож тэмдэглэснийг авч хаяж модон хашаа барьж, нэг гэр барьсан байсан.” гэжээ. 

Сүхбаатарын дүүргийн Газрын албанд хадгалагдаж байгаа газрын хувийн хэрэгт  Ж.И*******гийн *******11 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын тойм зураг болон *******11 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн боловч баталгаажуулаагүй кадастрын зураг зэрэг баримт авагдсан байх ба газар эзэмшүүлэх шийдвэр  *******11 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарч, гэрчилгээ  *******11 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олгогджээ. 

Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн тайлбарт дурдсанаар  маргаан бүхий газар нь анх *******09 оны 1 дүгээр сард Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, тус газарт хадгалагдаж байгаа ортофото болон сансрын зургуудаас зөвхөн *******11, *******14, *******15 онд авсан сансрын зурагт хамрагдаж байх ба тухайн онуудын газрын кадастрын мэдээллийн сан дахь зургийг сансрын зурагтай давхцуулан гаргасан зургаар  Ж.И*******д уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч нар тус газар амьдарч байсан болох тогтоогдож байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлдээ “*******16 оны 7 дугаар сарын 14-15 ны өдрүүдэд зуслангийн газрын модон хашааг минь дур мэдэн буулгаж, .....хөрш айлын залуус хэлэхдээ Ж.И*******гоос энэ газрыг худалдаж авсан, тиймээс хурдан нүү гэсэн” гэж дурдсан, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч нарын хашаалсан байсан гэх модон хашааны зарим хэсгийг нураасан байдалтай, ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах 2 давхар амины орон сууц, нэхэмжлэгч нарын хашааг оруулан төмөр хашаагаар хашаалсан байдалтай байсан тул шүүхээс Ж.И******* нь газар эзэмшихийн эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлсэн эсэх талаар Сүхбаатар дүүргийн газрын албанаас тодруулахад *******16 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар газар эзэмших эрх шилжүүлээгүй гэсэн лавлагааг  ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудал гэж үзэж дүгнэлт өгөхөөс татгалзсаныг дурдаж байна.  

Иймд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арванзургадугаар зүйлийн 12-д “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Ю.С*******, Д.Б******* нарын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус байх бөгөөд Ж.И*******д газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “......газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах”,29 дүгээр зүйлийн 29.1 “иргэнд гэр бүлийнх хамтын хэрэгцээнд зориулан гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх...” заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж ,Сүхбаатар дүүргийн Засаг даргын *******11 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Ж.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Ю.С нэр дээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллага, албан тушаалтны “эс үйлдэхүй”-тэй холбоотой байхыг шаардах ба нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй бус газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа тус дүүргийн газрыг албаны холбогдох албан тушаалтны эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байгаа гэж тайлбарласан атлаа газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах шаардлага гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “....Иргэн газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гээд 32.4-өөс 32.5 дахь хэсгүүдэд хүсэлт гаргах, түүнийг хүлээж авах, хянан шийдвэрлэх ажиллагааг журамлан зохицуулж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тухайн шатны Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч нар Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмших хүсэлтийг гаргаж байгаагүй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой маргаагүй байх тул  “Ю.С нэр дээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

               Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5,дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.С*******, Д.Б******* нарын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын *******11 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Ж.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ю.С нэр дээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70*******0 төгрөгөөс 35100 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНГЭРЭЛ