| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/01904/И |
| Дугаар | 193/ШШ2025/01457 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 193/ШШ2025/01457
2025 11 28 193/ШШ2025/01457
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
-
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 17,703,417.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Б.ээс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 17,703,417.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартай: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 17,703,417.4 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 17,703,417.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.ээс 17,703,417.4 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д заасны дагуу хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлэх болно.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 17,703,417.4 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123,233.5 төгрөгийг хариуцагчаас, 123,233.5 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН