2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2025/01492

 

2025         12         02                                         193/ШШ2025/01492

 

 

       Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******ийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, ийн /РД:/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 33,048,463 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Т.аас 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн МN830030003095026799 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 33,048,463 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан хариу тайлбартай: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 24,159,231 төгрөгийг хугацаа тохирч төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 33,048,463 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Т.аас 33,048,463 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа зааж төлөхөөр эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д заасны дагуу хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлэх болно.

 

Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Т. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 33,048,463 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,750,038 төгрөг, 2026 оны 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын 25-ны өдөр тус бүр 2,750,038 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,754,045 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 161,596 төгрөгийг хариуцагчаас, 161,596 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН