Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01357

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 озны 03 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00712 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М хариуцагч Б.С, Ч.С, Б.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,506,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тулгын автомашин албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Сгээс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хариуцагч Ч.С, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 07 сарын 30-ны өдөр Б.С, Ч.С нартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээ байгуулсан өдөр 15,000,000 төгрөгийг зээлдэгчийн Хаан банк ХХК-ийн 5003989844 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нар нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр Б.Тулгын эзэмшлийн 2004 онд үйлдвэрлэгдсэн, 11-69 УНА улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Эргэн төлөлтөд 2 сарын хүү 2,400,000 төгрөг, үндсэн зээл 4,920,000 төгрөг, нийт 7,320,000 төгрөг төлсөн.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10,080,000 төгрөг, 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 27-ны өдөр хүртэлх алданги 6,426,000 төгрөг, нийт 16,506,000 төгрөгийг хариуцагч Б.С, Ч.С нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.Тд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.С, Ч.С нар хариу тайлбартаа: С.Мөнх-Эрдэнээс 15,000,000 төгрөг зээлсэн нь үнэн боловч 1 сарын 8 хувийн хүүтэй гэдгийг мэдээгүй, мөн гэрээний хувийг зээлдэгч нарт өгөөгүй. 7,810,000 төгрөг төлсөн учраас үлдэгдэл 7,190,000 төгрөгийг төлж дуусах хүртэл Б.Сгийн дүү Б.Тулгын 11-69 УНА улсын дугаартай автомашиныг 2019 оны 09 сарын 25-ны өдөр барьцаанд авсан. Тухайн үед Б.Т АНУ-д байсан. Гэтэл С.Мөнх-Эрдэнэ тохиролцооноосоо буцаж их хэмжээний алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Т хариу тайлбартаа: АНУ-д суралцаж байх хугацаандаа буюу 2019 оны 05 сард нагац эгч Б.Сд өөрийн 11-69 УНА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг түр ашиглуулахаар үлдээсэн. 2019 оны 11 сард Монгол Улсад ирээд автомашинаа авах гэтэл С.М зээлийн барьцаа болгосныг мэдсэн. Миний хувьд Б.Сд автомашинаа захиран зарцуулах эсхүл барьцааны зүйл болгох эрх бүхий итгэмжлэл олгоогүй. С.Мөнх-Эрдэнэд энэ талаар удаа дараа тайлбарлаж, автомашинаа шаардсан боловч буцаан олгохоос эрс татгалзсан гэжээ.

 

Хариуцагч Б.Т сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие автомашинаа Б.Сд түр ашиглуулахаар үлдээсэн 2018 онд 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан 11-69 УНА улсын дугаартай автомашинаа авах гэхэд Б.С нь С.Мөнх-Эрдэнээс зээлсэн зээлийн төлбөрт барьцаалуулсан байсан. Б.Сд автомашиныг захиран зарцуулах, бусдад барьцаалах эрх олгоогүй тул С.Мөнх-Эрдэнээс автомашиныг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч болох Б.С, Ч.С нар нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр Б.Тулгын автомашиныг түр барьцаанд үлдээлээ, авсан мөнгөө төлж дуусгасны дараа уг автомашиныг авах болно гэж тодорхойлолт бичиж, гарын үсгээ зурж барьцаанд үлдээсэн. Иймээс нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тодорхой хугацаагаар Б.Тулгын автомашины эзэмших эрхийг олж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С, Ч.С нараас нийт 13,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд олгож, үлдсэн 2,586,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнээс Тоёота Приус 20 маркийн 11-69 УНА улсын дугаартай автомашиныг гаргуулан хариуцагч Б.Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ хариуцагч Б.Тд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.С давж заалдах гомдолдоо: С.Мөнх-Эрдэнэтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 10,080,000 төгрөгийг төлөхөөр аман тохироо хийж, уг мөнгөний барьцаанд дүү Б.Тулгын 11-69 УНА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг барьцаанд тавьсан. Анхан шатны шүүх 13,920,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б.Т автомашинаа 2018 онд 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан талаар сөрөг нэхэмжлэлдээ дурдсан. Энэ дүн нь С.Мөнх-Эрдэнэд төлөх зээлийн үлдэгдлийн үнийн дүнтэй тохирч байгаа юм. Мөн Б.Сгийн нөхөр Ч.С зээлийн гэрээнд зөвхөн гарын үсэг зурсан, гэрээний 1 хувийг өгнө гэсэн боловч өгөөгүй, хүү алданги ийм өндөр байхаар тохиролцоогүй гэсэн тайлбар өгснийг шүүх анхаараагүй.

Түүнчлэн, хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан явагдсан өдөр өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан талаар хүсэлтээ баримтын хамт гаргасан боловч шүүх хариуцагч болон өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэх үндэслэлээр хариуцагч талыг байлцуулахгүйгээр, мэтгэлцэх боломж олгохгүйгээр хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Хариуцагч Б.С, Ч.С нар гэрлэлтээ цуцлуулсан тул С.М зээлийн үлдэгдэл төлбөрийг хэн хэрхэн хариуцах талаар шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй нь учир дутагдалтай байна. Шүүх хэргийг хэлэлцэх үедээ зөвхөн Б.Сгийн Хаан банк ХХК дахь 5003989844 дугаартай дансыг 13,920,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Ч.Сын төлөх төлбөрийг надад хариуцуулахаар шийдвэрлэсэнтэй утга ижил гэж ойлгогдож байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Б.С, Ч.С, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,428,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын үнийн дүнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн 16,506,000 төгрөг гэж тодорхойлсон ба хариуцагч Б.Тд холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсан байна. /хх 1-2, 61, 121/

 

Хариуцагч Б.С, Ч.С нар дээрх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн зарим хэсгийг эс зөвшөөрсөн бол хариуцагч Б.Тулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, С.Мөнх-Эрдэнэд холбогдуулан өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 11-69 УНА улсын дугаартай автомашиныг түүний эзэмшлээс албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар талууд харилцан маргажээ. /хх 18, 52, 85/

 

Хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, Тодорхойлолт /хх 6/, Хаан банк ХХК дахь зохигчдын дансны хуулга, талуудын тайлбараас үзвэл /хх 5-6, 9, 20-48/, С.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Б.С, Ч.С нарт 2019 оны 07 сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагч нар эргэн төлөлтөд 7,320,000 төгрөг төлсөн, мөн Б.Тулгын өмчлөлийн автомашиныг /хх 8/ уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч өөрийн ашиглалтад шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй, харин зээлийн гэрээнд тусгагдсан 1 сарын 8 хувийн хүү болон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлийг талууд тохирсон эсэх, мөн Б.Тулгын эзэмшлийн автомашиныг бусдын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэх зээлийн гэрээний талуудын үйлдэл хуульд нийцсэн эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Б.С, Ч.С нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн болон Б.Тулгын эзэмшлийн автомашиныг тус гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцэж байна.

 

Хариуцагч Б.С давж заалдах гомдлын үндэслэлээ алданги төлөх талаар тохиролцоогүй, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүх хариуцагч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй мөн хариуцагч Б.С, Ч.С нарын хэнд, хэдий хэмжээний үүрэг ногдуулж байгаа нь тодорхой бус байдлаар шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай /хх 79-80/ болон хууль зүйн туслалцаа авах /хх 92-93/, түүний өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах үндэслэлээр гаргасан хүсэлт тус бүрийг хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байна. /хх 101-102/ Мөн 2019 оны 03 сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нар, хариуцагчийн өмгөөлөгчид боломжит хугацаанд мэдэгдсэн, уг шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгчид давхацсан гэх шүүх хуралдааны тов мэдэгдэхээс өмнө мэдэгджээ /хх 110-114, 117/. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа, 71.2 дахь хэсэгт заасан нэмэлт 30 хоногийн хугацаа тус тус өнгөрсөн байна. Иймд хариуцагч талыг байлцуулахгүйгээр, мэтгэлцэх боломж олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Зээлийн гэрээнд хариуцагч Б.С, Ч.С нарын хэн аль нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээний хувьд тэдгээр нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болох ба мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг хүлээсэн этгээдээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй. Иймд хариуцагч Б.С, Ч.С нарын хэнд, хэдий хэмжээний үүрэг ногдуулж байгаа нь тодорхой бус гэсэн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн талаар дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй.

 

Талууд мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх, зээлдэх талаар харилцан тохиролцсон байх боловч хүү, алданги тооцох нөхцөл нь хуульд нийцээгүй байна. Тодруулбал, талууд зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан гэх атлаа мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн өдрөөс хойш өдөр бүр 290,000 төгрөгийг буцаан төлөх үүргийг зээлдэгч нарт хүлээлгэж, ийнхүү төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор зохицуулсан нь зээлдэгч нарын зээлийн гэрээний хугацаанд мөнгөн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан, улмаар үндэслэлгүйгээр анз тооцох шинжтэй байна. Зээлийн гэрээ байгуулагдсан 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс хойш 15 хоногийн хугацаанд хариуцагч нар нийт 3,190,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь холбогдох дансны хуулгаар нотлогдож байна. /хх 20-24/

 

Түүнээс гадна нэхэмжлэгч С.М Хаан банк ХХК дахь 5065158761 тоот дансны 2019 оны 07 сарын 30-ны өдрийн хуулгад тэмдэглэгдсэн vvrtsaih 5,000,000, muugii 15,000,000, tsolmon 226,000, xanda 50,000 гэсэн орлого, зарлагын гүйлгээнүүдээс үзэхэд нэхэмжлэгч бусдад мөнгө зээлдүүлэх үйл ажиллагааг байнга эрхэлдэг болох нь тогтоогдож байх ба энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд хамаарч байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ нь нэхэмжлэгчид хүү, алданги шаардах эрхийг олгохгүй гэж дүгнэн, шилжүүлэн өгсөн мөнгөн дүн 15,000,000 төгрөгөөс буцаан төлсөн 7,320,000 төгрөгийг хасаж, хариуцагч Б.С, Ч.С нараас үлдэх 7,680,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.

 

Өмнө дурдсанчлан сөрөг нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг буюу хэлцэл гэдэгт юуг тооцох талаарх зохицуулалтыг удирдлага болгосон нь буруу байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээ болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, 2 дахь заалтаас 39 дүгээр зүйлийн 39.1 гэснийг хасаж, өөрчлөн найруулж, 4 дэх заалтын улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан дүнг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.С, Ч.С нараас 7,680,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд олгож, үлдэх 8,826,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар NHW200036244 арлын дугаартай, 11-69 УНА улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашиныг хариуцагч Б.Тулгын эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд даалгасугай гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын ... 227,550... гэснийг 137,800... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Сгээс давж заалдах гомдол журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01357

 

 

С.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Иргэний хэргийн давж заалдах шатны - шүүхийн Танхимын тэргүүн - даргалж, шүүгч - нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шүүхийн 2020 оны 06 сарын 22 өдөр өдрийн 210/МА2020/01357 дугаар шийдвэртэй,

С.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлтэй,

Б.С Сэргэлэнбат Тулга нар холбогдох

тухай иргэний хэргий

- гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч - илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ..........................................................., нарийн бичгийн даргаар .............................................. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................гэжээ.

Хариуцагч Б.С Сэргэлэнбат Тулга нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................. гэжээ.

...................... Иргэний хэргийн анхан шатны ........................................... шүүх 2020 оны 06 сарын 22 өдөр өдрийн 210/МА2020/01357 дугаар шийдвэрээр .............................................................................................................................................................................................................................................................................................................................. шийдвэрлэжээ.

 

            ...................................................... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................ гэжээ.

           
.......................................................... давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .................... дугаар зүйлийн .........................................-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ..........................................................................................................................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#