Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2025/00407

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би

........ аймаг, ......... сум, ...... дүгээр баг, ........-р байр, ....... тоотод байрлах “.........” ХХК /РД:.........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... хот, ......... дүүрэг, .....-р хороо, ........ зүүн талд ......... тоотод байрлах “..........” ХХК /РД:........./, “............” ХХК /РД:............/-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 957,459,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн  авч, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч "..........." ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:      

            “...Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч гадаадын хөрөнгө оруулалттай “..........” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр "Машин механизм түрээслэх, түрээслүүлэх 2/2019 дугаартай гэрээ", 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр "Машин механизм түрээслэх, түрээслүүлэх 3/2019 дугаартай гэрээ", 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/23 дугаартай гэрээ", 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/24 дугаартай гэрээ", 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/24 дугаартай гэрээ", 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Нэмэлт гэрээ" тус тус байгуулсан болно. 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн гэрээ байгуулах үед ковидийн хөл хорионы үе таарсан учир гэрээний саналаа мэйл /цахим шуудан/-ээр солилцож, гэрээгээ байгуулсан байдаг.

           Нэхэмжлэгч “...........” ХХК нь хариуцагч гадаадын хөрөнгө оруулалттай “............” ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/10 дугаартай гэрээ", 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Техник, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх 112 дугаартай гэрээ", 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ" тус тус байгуулсан болно.

            Гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь ЕC290V11937 арлын дугаартай, VOLVO-2900 маркийн экскаватор болон CAT0336DCKКТО1042 арлын дугаартай, 1425УН улсын дугаартай, САТ-336D маркийн экскаваторуудыг түрээслүүлэхээр хэлэлцэн тохирч, өнөөдрийг хүртэл түрээслүүлж байна.

Хариуцагч “.............” ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу тогтмол төлж байгаагүй боловч нэхэмжлэгч “.............” ХХК болон хариуцагч “..........” ХХК-иуд харилцан ярилцаж, ойлголцсоны үр дүнд 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр санхүүгийн тооцоо нийлж, хариуцагч “............” ХХК нь 1,264,926,200 /нэг тэрбум хоёр зуун жаран дөрвөн сая есөн зуун хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан болно. Өмнө дурдсан тооцоо нийлэлтийг үндэслэн нэхэмжлэгч “..........” ХХК болон хариуцагч “...........” ХХК, хариуцагч “..............” ХХК-иуд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Нэмэлт гэрээ" байгуулж, гэрээний дагуу хариуцагч “.............” ХХК нь хариуцагч “...........” ХХК-ийн түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 1,264,920,000 төгрөгийг нэхэмжлэгч “...........” ХХК-д төлөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих явцад ковидийн бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио, хил гаалийн саатал, нэхэмжлэгч “.............” ХХК-ийн захирал ......... эрүүл мэндийн байдал ноцтой муудсан зэрэг хүндрэлүүд тохиолдож, энэ нь үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд саад болж байсан боловч төлбөрийг хугацаанд нь хийж тооцоог дуусгах талаар хариуцагч нарын чин хүсэл дутмаг байснаас их хэмжээний төлбөрийн үлдэгдэл үүсээд байна.

Тооцоо нийлснээс хойш хариуцагч “.............” ХХК нь төлбөрийг тогтмол биш хугацаанд цувуулан гүйцэтгэж ирсэн бөгөөд хамгийн сүүлийн төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөг төлснөөр нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 638,306,200 төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна.

2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/24 дугаартай гэрээ"-ний "Гэрээний нийт үнэ, төлбөрийн нөхцөл" хэмээх 4 дүгээр бүлгийн 4.4 дүгээр зүйлд "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэ гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 /тэг аравны тав/ хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд Түрээслүүлэгчид төлнө" гэж, 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/24 дугаартай гэрээ"-ний "Гэрээний нийт үнэ, төлбөрийн нөхцөл" хэмээх 4 дүгээр булгийн 4.4 дүгээр зүйлд "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэ гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 /тэг аравны тав/ хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд Түрээслүүлэгчид төлнө" гэж, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/10 дугаартай гэрээ"-ний "Гэрээний нийт үнэ, төлбөрийн нөхцөл" хэмээх 4 дүгээр бүлгийн 4.4 дүгээр зүйлд "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэ гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 /тэг аравны тав/ хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд Түрээслүүлэгчид төлнө" гэж тус тус заасныг үндэслэн үлдэгдэл төлбөрөөс төлөгдөөгүй хоног тутамд алданги тооцсон болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг баримтлан тооцвол нэхэмжилбэл зохих алдангийн дүн 319,153,100 /гурван зуун арван есөн сая нэг зуун тавин гурван мянга нэг зуу/ төгрөг болж байна. Хариуцагч “...........” ХХК, хариуцагч “.............” ХХК- иуд нь түрээсийн гэрээгээр тохирсон төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй их хэмжээний хугацаа өнгөрсөн, цаашид төлбөрөө бүрэн төлөх эсэх нь тодорхойгүй байх тул шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

 

Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас .......... аймаг ......... сум, ...... баг, ........-р байр, ...... тоот хаягт бүртгэлтэй “............” ХХК (РД:..........)-ийн Захирал ..........,

Нөгөө талаас .......... хот, ......... дүүрэг, . ......хороо, ........-р хороо, ......... байр ........ тоот хаягт бүртгэлтэй “............” ГХО.ХХК  /РД: ........./-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... /РД: ......../нар Монгол Улсын Иргэний хууль, ИХШХШТХ-ийн 74,75-р зүйлийг удирдлага болгон, харилцан тохиролцож байгуулав. Гэрээний

2.1.Хариуцагч “............” ХХК нь энэхүү гэрээнд дурдсан гэрээнүүдэд хамаарах гэрээний үүрэгт 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийг “...........” ХХК /РД:4293215/-ийн эзэмшлийн .......... банкин дахь IВАN4000500 .......... тоот дансанд, үлдэгдэл 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийг ..........эзэмшлийн Хаан банкин дахь IВАN80000500 ......... тоот дансаар болон бэлнээр бүрэн төлж барагдуулахаар,

2.2.Нэхэмжлэгч “...........” ХХК-нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсэг буюу үлдэгдэл төлбөрийн 438,306,200 /Дөрвөн зуун гучин найман сая гурван зуун зургаан мянга хоёр зуун/ төгрөг болон алданги 319,153,100/Гурван зуун арван есөн сая нэг зуун тавин гурван мянга нэг зуун/ төгрөг, нийт 757,459,300 /Долоон зуун тавин долоон сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж талууд харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                  

“...........” ХХК-нь  “.............” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 957,459,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож “............” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлага болох 957,459,300 төгрөгийг зарим хэсэг болох 757,459,300 төгрөгөөс татгалзаж, үлдэх 200,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “............” ХХК-нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг “...........” ХХК нь  гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийг “..........” ХХК /РД:4293215/-ийн эзэмшлийн .......... банкин дахь IВАN4000500 ........... тоот дансанд, үлдэгдэл 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийг ............ эзэмшлийн ......... банкин дахь IВАN80000500 ........... тоот дансаар болон бэлнээр бүрэн төлж барагдуулахаар тохирч  эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 211-212 дугаар хуудас),

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5-д “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна...” гэжээ.

Иймд “..............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,945,245.5 төгрөгийн тал хувь болох 2,472,622 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас  эвлэрсэн мөнгөн дүн 200,000,000 төгрөгөөс  улсын тэмдэгтийн хураамж тооцон 1,157950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“............” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч “.............” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 957,459,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч уг мөнгийг “............” ХХК-нь энэхүү гэрээнд дурдсан гэрээнүүдэд хамаарах гэрээний үүрэгт 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийг “..............” ХХК /РД:.........../-ийн эзэмшлийн ........ банкин дахь IВАN4000500 ........... тоот дансанд, үлдэгдэл 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгийг .......... эзэмшлийн ......... банкин дахь IВАN80000500 ........... тоот дансаар болон бэлнээр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,945,245.5 төгрөгийн тал хувь  болох 2,472,622 төгрөгийг улсын орлогоос гаргуулан “..............” ХХК-д,   хариуцагч .................” ХХК-аас  эвлэрсэн мөнгөн дүнгээс   улсын тэмдэгтийн хураамж тооцон 1,157,950 төгрөг гаргуулан  “...........” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА