| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00409/И |
| Дугаар | 150/ШШ2025/00409 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2025/00409
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ........... хот, .......... дүүрэг, ......... Ч......, ....... банк цамхагт байрлах “.” ХК-ийн ........(РД:........) хүсэлттэй иргэн ........г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“....... ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүхэд гаргасан хүсэлтдээ:
......... овогтой ........ /ГГ................./ нь ........ банкнаас 2024 оны 05 дугаар 31-ны өдөр ЗГ/56353201 TOOT онлайн цалингийн гэрээ байгуулан авсан. Гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Зээлдэгч .......... /ТГ89121919/ ........ банкннаас 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр ЗГ/56353201 тоот зээлийн гэрээ байгуулан 8,800,000 /Найман сая найман зуун мянган / төгрөгийн онлайн цалингийн зээл аваад 2025 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 6,171,764.20 төгрөг, хуримтлагдсан хүүний төлбөрт 579,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,903 төгрөг нийт зээлийн төлбөр 6,770,225.2 /зургаан сая долоон зуун далан мянга хоёр зуун хорин таван төгрөг хоёр мөнгө / төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Нийт зээлийн үлдэгдэл 6,770,225.2 /зургаан сая долоон зуун далан мянга хоёр зуун хорин таван төгрөг хоёр мөнгө/ төгрөг болно.
............ /........../ ......... банкнаас зээл авах үед оршин сууж байсан ........, .........-р хороо ........ гудамж .......... тоот хаягт оршин сууддаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 175 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн, оршин суугаа газрын хаяг тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
........... овогтой ....... /........../ нь .......... банкнаас 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр ЗГ/56353201 тоот гэрээ байгуулан онлайн цалингийн зээл авсан. Гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Зээлдэгч .......... /........../ .......... банкнаас 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр ЗГ/56353201 тоот зээлийн гэрээ байгуулан 8,800,000 /Найман сая найман зуун мянган / төгрөгийн онлайн цалингийн зээл аваад 2025 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 6,171,764.20 төгрөг, хуримтлагдсан хүү төлбөрт 579,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,903 төгрөг нийт зээлийн төлбөр 6,770,225.2 /зургаан сая долоон зуун далан мянга хоёр зуун хорин таван төгрөг хоёр мөнгө / төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Нийт зээлийн үлдэгдэл 6,770,225.2 /зургаан сая долоон зуун далан мянга хоёр зуун хорин таван төгрөг хоёр мөнгө / төгрөг болно.
...........г /............/ ......... банкнаас зээл авах үед оршин сууж байсан ........., ........-р хороо ........... гудамж ........ тоот хаягт оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 175 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн, оршин суугаа газрын хаяг тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “.........” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, зээл төлөх мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх “............” ХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч “...........” ХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......... овогтой .......... (РД:...........) оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
........ овогтой .........г нь ......... хот, ........... дүүрэг, ........хороо, .......... гудамж, ......... тоот хаягт оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхой бус болох нь тогтоогдож байна. (х.х-ийн 1-15-рт)
Иймд ............ хаяг тодорхойгүйгээс зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг “...........” ХК-нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн ............. эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........... эрэн сурвалжлахыг......... аймгийн Цагдаагийн газрын ........... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Ширээт овогт ............ (РД:...............) нь ........... хот, .......... дүүрэг, .......-р хороо, ............ гудамж, .......... тоот хаягт бүртгэлтэй боловч, тухайн хаягт амьдардаггүй, холбоо барих утасгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “..........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар .......... овогт ........... (РД:..............) эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг ......... аймгийн Цагдаагийн газрын ........ сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА