| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00339/И |
| Дугаар | 150/ШШ2025/00410 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2025/00410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ...........сумын ............ дугаар баг ......... хороололд оршин суух хаягтай, .......... овгийн .......... (РД:............) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ........., гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Миний бие 1990 оны 07 дугаар сарын 1993 оны 03 дугаар сарын 23-ний өдөр хүртэл ........ сум "..........”-т бригадын тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан талаар баримтыг аймгийн архивд шүүж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэлцэхгүй байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл "............." 02 жил 9 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ......... аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 109 тоот Архивын магадалгаа, .......... аймгийн ............. сангийн аж ахуйн даргын 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 77 тоот “нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал, гэрэл зураг, .......... 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээсэн №115356 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 1958 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээсэн №115356 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Иргэн ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1990 оны 07 дугаар сарын 01-ээс 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ........ аймгийн ......... сумын “...........”-т бригадын тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд:
******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл .......... аймгийн .......... сумын “...........”-т бригадын тогоочоор ажиллаж байсан байдал нь:
........ аймгийн ......... сангийн аж ахуйн даргын 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 77 тоот “нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал,
гэрч *******ын “...Би тухайн “..........”-д тракторчоор ажилладаг байсан. Намайг ажиллаж байхад ******* тогоочоор ажиллаж байсан. 1990 онд ажилд орж байсан. 1993 онд ажлаас гарсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч *******ын “...******* нь ......... аймгийн .......... сумын хуучнаар “...........”-д тогоочоор 1990 оноос 1993 он хүртэл ажиллаж байсан. Би “Хөгжил пүүс”-ийн Хадлангийн 1 дүгээр бригадад тракторчоор ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,
зэрэг нотлох баримтуудаар 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ........ аймгийн ........ сумын “..........”-т бригадын тогоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ............... овгийн ........ 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл .......... аймгийн ........ сумын “........”-т бригадын тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА