| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/02215/И |
| Дугаар | 309/ШШ2025/01565 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/01565
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 4,937,857.05 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.******* нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр 1126130115011019 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг зээлээр авсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ 2024 оны 10 сарын 20-ны өдрөөс зөрчиж эхэлсэн. Иймд ...нийт 4,937,857.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус байгууллагаас үнэт эдлэл авсан нь үнэн. Зээлээ төлөх асуудалд ямар нэгэн маргах зүйл байхгүй. Иймд 4,937,857.05 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,937,857.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 4,937,857.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 4,937,857.05 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,956 төгрөгийн 50 хувь болох 46,978 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 46,978 төгрөгийг, хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 46,978 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ