| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00319/И |
| Дугаар | 309/ШШ2025/01579 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 309/ШШ2025/01579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* ******* ******* *******” *******,
Хариуцагч: “” ХХК-д тус тус холбогдох
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Хариуцагч “******* ******* ******* ******* *******” *******-ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч “” ХХК-ийн өмгөөлөгч О.Цолмон, Ц.Хулан /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.*******ь, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “******* ******* ******* ******* *******” ******* болон “” ХХК-д холбогдуулан “Газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* аймгийн Засаг даргын 2012 оны 07 сарын 30-ны өдрийн А/238 тоот захирамжаар өмчлүүлсэн ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худаг зүүн хэсэг 20 гудамж, 06 тоот хаягт байршилтай № ( байсан) нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 Г-0614012737 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан хууль ёсны өмчлөлийн газар дээр хариуцагч "ДБЭХС” *******-ийн захиалгаар (тендерт шалгарсан) хариуцагч "" ХХК-нь 2014 онд МТП-189 ийг барьсан. Хариуцагч "ДБЭХС” ******* нь нэхэмжлэгч М.*******ь миний өмчлөлийн газар дээр давхцуулан дур мэдэн МТП-189 барьсан байгаа талаар анхааруулж, газрыг яаралтай чөлөөлж хохирлыг минь барагдуулж өгөхийг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч т 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл бичиж өгсөн боловч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хуулийн дагуу холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн утга бүхий албан бичгийг Хэрлэн сумын засаг даргын орлогч аас нэхэмжлэгчид ирүүлсэн.
Мөн өмчлөлийн газар дээр маань МТП-189 яагаад барьсан болон холбогдох шийдвэр захирамж байгаа эсэх талаар асууж иргэний газрыг яаралтай чөлөөлж хохирлыг минь барагдуулж өгөхийг хариуцагч "ДБЭХС” *******-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл бичиж өгсөн боловч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус МТП-189 нь 2014 онд анх ашиглалтад орсон ч одоог хүртэл байгууллагынхаа өмчлөлд шилжээгүй байгаа талаар дурдаж гүйцэтгэгчээр ажилласан "" ХХК-аас тодруулга авахыг зөвлөсөн албан бичгийг ирүүлсэн. Хариуцагч нарыг Газрын тухай хууль тогтоомжийг мөрдөж иргэний хууль ёсны өмчийг үл маргах журмаар чөлөөлж өгөхийг шаардсан, хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн бодитой үр дүн гарахгүй, миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч нарын үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж байна. Мөн хариуцагч нь бусад этгээдийн хууль ёсны өмчлөлийн газарт үл хөдлөх эд хөрөнгө барих, газар эзэмших талаар байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл", 56.1.8. “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл"-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийг байгуулж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Хариуцагч нар нь Газрын тухай хуулийг зөрчиж бусад этгээдийн газартай давхцуулан газар ашигласан. Иргэний хуульд зааснаар хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө барьсан, Газрын тухай хуулийг зөрчиж тендерийн ажил хийх гэрээг байгуулсны үр дагавар болсон хариуцагч "" ХХК гүйцэтгэн барьсан хууль бус ыг М.*******ийн өмчлөлийн газраас буулгаж албадан чөлөөлүүлэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Нэхэмжлэгч М.*******ь нь маргаан бүхий газрыг 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 дугаартай захирамжаар өмчилж авсан. Гэтэл 2014 онд ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худагийн зүүн хэсэгт 20 дугаар гудамж, 06 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөлийн газар дээр хариуцагч компаниуд дур мэдэн барьсан байна. Иймд М.*******ийн өмчлөлийн газраас ийг буулгаж, газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч М.*******ь нь Газрын тухай хуульд зааснаар хууль ёсны дагуу газар өмчилж авсан өмчлөгч юм. Өчигдөр захиргааны хэргийн анхан шатны шүүх той холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч нар ыг барихдаа, тендерийн материал өгөхдөө, ажлыг гүйцэтгэхдээ техникийн нөхцөлүүдийг хангаж өгснөөр ажлыг хийж гүйцэтгэнэ. Техникийн нөхцөл гэдэг нь газрын асуудал мөн адил хамаарна. Тэгэхээр Хариуцагч “” ХХК нь ажлыг гүйцэтгэхдээ дээрх асуудлыг тодруулах ёстой байсан байна. Тухайн ыг орон нутгийн өмчийн газар болон аль нэг байгууллага өмчлөлдөө бүртгэж авсан зүйл байхгүй байна. Харин улсын комиссын акт хэрэгт авагдсан байна. Улсын комиссын акт нь тухайн барилга байгууламжийг ашиглаж болно гэсэн зөвшөөрөл өгч байгаа болохоос биш өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар ашиглагч нь “ДБЭХС” *******, харин тухайн ыг “” ХХК барьсан байна. Хэрэгт нэхэмжлэгч М.*******ьд газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж авагдсан байна. Нэхэмжлэгч М.*******ийн өмчлөлийн газар нь Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худаг гэх газарт байрладаг байна. Гэтэл ******* аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/281 дугаартай захирамжид зааснаар хариуцагч нар ыг барьсан гэж үзвэл Хангамжийн хойд талд барих ёстой байсан байна гэж үзэхээр байна. Тухайн үед ажлыг гүйцэтгэж байсан компани андуурсан, эсхүл энэ талаар лавлагаа гаргуулаагүй байна. “” ХХК ажил гүйцэтгэх гэрээг биелүүлсэнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн ыг аль нэг газар өмчилсөн зүйл байхгүй байна. Эцэст нь хэлэхэд ыг улсын төсвийн хөрөнгөөр “” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр барьж байгуулсан байна. Тухайн ын тусламжтайгаар “ДБЭХС” ******* цахилгаан, ******* хүчийг иргэд, албан байгууллагад хэвийн түгээж байна. Иймд хариуцагчаар “ДБЭХС” ******* болон “” ХХК-ийг татсан бөгөөд өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр барьсан ыг холдуулж, чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэх боломжтой гэдгийг дурдах нь зүйтэй байна гэв.
Хариуцагч “******* ******* ******* ******* *******” ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/231 тоот захирамжаар тус сумын 1, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хотхон байгуулах газрын асуудлыг шийдвэрлэн, аймаг, хотын архитекторуудад болон шугам сүлжээний зураг төсөл гаргахыг үүрэг болгосон байдаг. Манай байгууллага нь цахилгаан дулааны ******* хүч үйлдвэрлэх, түгээх зохицуулалттай, хангах, импортлох гэсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг ба Эрчим ******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д зааснаар нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан, хийн хангамжийн дүрмийн дагуу ******* хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үүрэг хүлээдэг. Тус цахилгаан шугам сүлжээ нь манай байгууллагын өмчлөлд шилжээгүй байгаа учир зөвхөн хангагчийн үүрэгтэйгээр оролцож байгаа бөгөөд ТӨБЗГ-аас шийдвэр гарсан тохиолдолд өмч шилжүүлэх ажлын хэсэг ажиллан хүлээн авна. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой газрын асуудлыг ******* аймгийн ГХБХБГ-аас тодруулах шаардлагатай гэжээ.
Хариуцагч “******* ******* ******* ******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас холбогдох албан бичиг, газрын захирамж, кадастарын зураг зэргийг өгч ын техникийн нөхцөлийг олгосон. Тухайн ын шат дараалсан ажлын комисс ажиллаад 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Тухайн шугам сүлжээ, нь манай байгууллагын өмчлөлд шилжиж ирээгүй байна. Харин тусгай зөвшөөрлийн хүрээнд цахилгаан ******* хүчээр хангах, түгээх үйл ажиллагааг явуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ ******* аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг, Улаан худаг зүүн хэсэг 20 гудамж, 06 тоот хаягт байрлалтай № нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 газарт "" ХХК-ийн гүйцэтгэн барьсан хууль бус ыг *******ийн өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манай компани нь 2012 онд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зарласан "Чойбалсан хотод шинээр баригдах орон сууцны руу бүтэц татах угсралт"-ын ажлын тендер шалгаруулалтад "******* гурил" ХХК нь өртөөний ажил гүйцэтгэхээр хамтран оролцож уг тендерийн ажилд шалгарч, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах" гэж захиалагчийн эрх үүрэгт тодорхой зааж өгсөн байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудал шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах гэж заасантай холбогдуулан уг газрыг ******* аймаг, Хэрлэн сумын Засаг даргын 2011 оны 10 сарын 26-ны өдрийн А/281 тоот захирамжид Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан саналын дагуу сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хуучнаар Хангамжийн хойд талд 50 га газрыг 100000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдах хотхон байгуулах зориулалтаар сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд олгохоор захирамжилсан байна. Иргэн *******ь нь тухайн газраа 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 тоот захирамжаар өмчилж авсан байна. ГХБХБГазар нь төлөвлөсөн газарт иргэнд газар давхцуулан олгосон байна. Манай компани нь "ДОЗТ" БГБХН-аас зурж, "******* ******* ******* ******* *******” *******-ийн Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан баталсан зураг төслийн дагуу төлөвлөсөн газар уг ыг барьж гүйцэтгэсэн. МТП-189 ыг 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ашиглагч байгууллага болох “******* гурил” ХХК-д хүлээлгэн өгсөн болно. Манай компани нь ашиглагч байгууллага биш. Мөн батлагдсан зураг төслийн дагуу тухайн ыг барьсан гүйцэтгэгч байгууллага бөгөөд манай компанид тухайн газрын асуудал хамааралгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч О.Цолмон, Ц.Хулан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. “” ХХК нь иргэн М.*******ийн өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр, үндэслэлгүйгээр тухайн ыг барьсан зүйл байхгүй. “” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр Хэрлэн сумын 1 дүгээр баг, бүтцийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр барьсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани захиалагч компанийн зааж өгсөн, баталсан газарт гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тухайн ыг орон нутгийн өмчийн газарт хүлээлгэн өгсөн. Ингээд манай компанийн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Иймд манай компани тухайн ын ашиглагч, өмчлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тэгэхээр энэ хэрэгт “” ХХК-ийн аливаа буруутай үйлдэл байхгүй. Газар давхардуулж олгосон байгаа асуудал нь Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж бодоход болон албан байгууллага бүхэлдээ цахилгаангүй болох эрсдэлтэй байдал үүсэж, оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх болно гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 0120 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл, 000246769 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* аймгийн Засаг даргын 2012 оны 07 сарын 30-ны өдрийн А/238 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамж, нэгж талбарын дугаартай газрын кадастарын зураг, газрын даамал Б.Болормаагийн 2013 оны 08 сарын 06-ны өдрийн тодорхойлолт, нэгж талбарын дугаартай газрын кадастарын зураг, Гэр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, нэхэмжлэгч М.*******иас 2020 оны 12 сарын 08-ны өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч т, мөн “******* ******* ******* ******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт тус тус гаргасан хүсэлтүүд, Хэрлэн сумын Засаг даргын орлогч ын 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 2/673 тоот албан бичиг, “******* ******* ******* ******* *******” *******-ийн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн 1/630 тоот албан бичиг зэрэг баримтыг,
хариуцагч “” ХХК нь 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 74 тоот албан бичгээр олгосон Итгэмжлэл, 2025 оны 03 сарын 31-ний өдрийн 71 тоот албан бичгээр олгосон Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* аймгийн Засаг даргын 2011 оны 10 сарын 26-ны өдрийн А/281 дугаар “Хотхон байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх тухай” захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 06 сарын 16-ны өдрийн 6/1675 тоот албан бичиг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, “” ХХК-ийн Ерөнхий захирал нарын баталсан “ бүтэц /*******/ ажлыг гүйцэтгэх гэрээ”, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтний 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 18 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, “ДБЭХС” *******-ийн Гүйцэтгэх захирлын баталсан Цахилгаан ******* хүч хэрэглэгч олгох Техникийн нөхцөл №2014/510, Цахилгаан ******* хүч хэрэглэгч олгох Түр техникийн нөхцөл №201/272, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 51/2014 дугаар акт, бүтцийн III ээлжийн ажлын улсын комиссын 2014 оны 12 сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, 6/0.4 кв хүчдэлтэй хоёр кабель оролттой 400 ква чадалтай хоёр трансформатортай хаалттай өртөө, Цахилгааны хэсэг зэрэг баримтыг,
хариуцагч “******* ******* ******* ******* *******” ******* нь 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 1/308 тоот албан бичгээр олгосон Итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс талуудын хүсэлтээр нотлох баримт гаргуулах, гэрч асууж мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.*******ь нь хариуцагч “******* ******* ******* ******* *******” ******* болон “” ХХК-д холбогдуулан “газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон ба нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ “…******* аймгийн Засаг даргын 2012 оны 07 сарын 30-ны өдрийн А/238 тоот захирамжаар өмчлүүлсэн ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худаг зүүн хэсэг 20 гудамж, 06 тоот хаягт байршилтай № ( байсан) нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 Г-0614012737 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан хууль ёсны өмчлөлийн газар дээр хариуцагч "ДБЭХС” *******-ийн захиалгаар (тендерт шалгарсан) хариуцагч "" ХХК-нь 2014 онд МТП-189 ыг барьсан. Гэтэл 2014 онд ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худгийн зүүн хэсэгт 20 дугаар гудамж, 06 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хууль ёсны өмчлөлийн газар дээр хариуцагч компаниуд дур мэдэн барьсан байна. Хариуцагч нар ыг барихдаа, тендерийн материал өгөхдөө, ажлыг гүйцэтгэхдээ техникийн нөхцөлүүдийг хангаснаар ажлыг хийж гүйцэтгэнэ. Техникийн нөхцөл гэдэг нь газрын асуудал мөн адил хамаарна. Тухайн ыг орон нутгийн өмчийн газар болон аль нэг байгууллага өмчлөлдөө бүртгэж авсан зүйл байхгүй байна. Харин улсын комиссын акт хэрэгт авагдсан байна. Улсын комиссын акт нь тухайн барилга байгууламжийг ашиглаж болно гэсэн зөвшөөрөл өгч байгаа болохоос биш өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн зүйл байхгүй...” гэж тайлбарласан.
Хариуцагч “******* ******* ******* ******* *******” *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг ба татгалзлын үндэслэлээ “...Хэрлэн сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/231 тоот захирамжаар тус сумын 1, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хотхон байгуулах газрын асуудлыг шийдвэрлэн, аймаг, хотын архитекторуудад болон шугам сүлжээний зураг төсөл гаргахыг үүрэг болгосон байдаг. Манай байгууллага нь цахилгаан дулааны ******* хүч үйлдвэрлэх, түгээх зохицуулалттай, хангах, импортлох гэсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг ба Эрчим ******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д зааснаар нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан, хийн хангамжийн дүрмийн дагуу ******* хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үүрэг хүлээдэг. Тус цахилгаан шугам сүлжээ нь манай байгууллагын өмчлөлд шилжээгүй байгаа учир зөвхөн хангагчийн үүрэгтэйгээр оролцож байгаа бөгөөд ТӨБЗГ-аас шийдвэр гарсан тохиолдолд өмч шилжүүлэх ажлын хэсэг ажиллан хүлээн авна. Манай компаниас холбогдох албан бичиг, газрын захирамж, кадастарын зураг зэргийг өгч ын техникийн нөхцөлийг олгосон...” гэж,
мөн хариуцагч “” ХХК, түүний төлөөлөгч Ц.Хулан, өмгөөлөгч О.Цолмон нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг ба татгалзлын үндэслэлээ “...манай компани нь иргэн М.*******ийн өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр, үндэслэлгүйгээр тухайн ыг барьсан зүйл байхгүй. “” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр Хэрлэн сумын 1 дүгээр баг, бүтцийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Манай компани захиалагч компанийн зааж өгсөн, баталсан газарт гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тухайн ыг орон нутгийн өмчийн газарт хүлээлгэн өгсөн. Ингээд манай компанийн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Иймд манай компани тухайн ын ашиглагч, өмчлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэж тус тус тайлбарлан маргадаг.
Хариуцагч “” ХХК-ийн “...манай компани захиалагч компанийн зааж өгсөн, баталсан газарт гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэснээр манай компанийн үүрэг дуусгавар болсон. Манай компани тухайн ын ашиглагч, өмчлөгч биш” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх тул тус компанийг хариуцагчийн эрх үүргээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 000246769 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* аймгийн Засаг даргын 2012 оны 07 сарын 30-ны өдрийн А/238 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамж, нэгж талбарын дугаартай газрын кадастарын зураг, газрын даамал Б.Болормаагийн 2013 оны 08 сарын 06-ны өдрийн тодорхойлолт, нэгж талбарын дугаартай газрын кадастарын зураг, Гэр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, ******* аймгийн Засаг даргын 2011 оны 10 сарын 26-ны өдрийн А/281 дугаар “Хотхон байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх тухай” захирамж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 06 сарын 16-ны өдрийн 6/1675 тоот албан бичиг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, “” ХХК-ийн Ерөнхий захирал нарын баталсан “ бүтэц /*******/ ажлыг гүйцэтгэх гэрээ”, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтний 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 18 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, “ДБЭХС” *******-ийн Гүйцэтгэх захирлын баталсан Цахилгаан ******* хүч хэрэглэгч олгох Техникийн нөхцөл №2014/510, Цахилгаан ******* хүч хэрэглэгч олгох Түр техникийн нөхцөл №201/272, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 51/2014 дугаар акт, бүтцийн III ээлжийн ажлын улсын комиссын 2014 оны 12 сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, 6/0.4 кв хүчдэлтэй хоёр кабель оролттой 400 ква чадалтай хоёр трансформатортай хаалттай өртөө, Цахилгааны хэсэг зэрэг нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч М.*******ьд өмчлүүлэх шийдвэр 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гарсан байна.
2. ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худаг зүүн хэсэгт 20-6 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч М.*******ь байна.
3. ******* аймгийн Засаг даргын 2011 оны 10 сарын 26-ны өдрийн А/281 дугаар “Хотхон байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх тухай” захирамжаар ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуучнаар хангамжийн хойд талд 50 га газрыг хотхон байгуулах зориулалтаар сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд олгожээ.
4. Нэхэмжлэгч М.*******ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр бүтэц буюу МТП-189 ыг барьсан байна.
Нэхэмжлэгч М.*******ь нь ******* аймгийн Засаг даргын 2012 оны 07 сарын 30-ны өдрийн А/238 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн дагуу ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худаг зүүн хэсэгт 20-6 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчилж, улмаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авснаар уг газрын хууль ёсны өмчлөгч болсон байхаас гадна талууд М.*******ийн өмчлөлийн газар гэдэгтэй маргаагүй.
Түүнчлэн М.*******ийн дээрх хаягт байрлах газар одоо бүтэц буюу МТП-189 ыг барьж, хариуцагч “******* ******* ******* ******* *******” ******* ашиглаж байна. Гагцхүү маргааны зүйл болох ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худаг зүүн хэсэгт 20-6 тоотын газар дээр одоо бүтцийг барьж байгуулсан асуудлаа хариуцагч “” ХХК нь “...манай компани захиалагч компанийн зааж өгсөн, баталсан газарт гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэснээр манай компанийн үүрэг дуусгавар болсон. Манай компани тухайн ын ашиглагч, өмчлөгч биш” гэж, хариуцагч “******* ******* ******* ******* *******” ******* нь “...манай байгууллага нь цахилгаан дулааны ******* хүч үйлдвэрлэх, түгээх зохицуулалттай, хангах, импортлох гэсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг ба Эрчим ******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д зааснаар нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан, хийн хангамжийн дүрмийн дагуу ******* хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үүрэг хүлээдэг. Тус цахилгаан шугам сүлжээ нь манай байгууллагын өмчлөлд шилжээгүй байгаа учир зөвхөн хангагчийн үүрэгтэйгээр оролцож байгаа бөгөөд ТӨБЗГ-аас шийдвэр гарсан тохиолдолд өмч шилжүүлэх ажлын хэсэг ажиллан хүлээн авна. Манай компаниас холбогдох албан бичиг, газрын захирамж, кадастарын зураг зэргийг өгч ын техникийн нөхцөлийг олгосон” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа дээрх тайлбар нь газрыг чөлөөлөхөөс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуульд зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.
Иймд нэхэмжлэгч М.*******ийн өмчлөлийн ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худаг зүүн хэсэгт 20-6 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч “******* ******* ******* ******* *******” *******-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* ******* ******* *******” *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******ьд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ийн өмчлөлийн ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худаг зүүн хэсэгт 20-6 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч “******* ******* ******* ******* *******” *******-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* ******* ******* *******” *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******ьд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ