Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/01625

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 1,157,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* /утас *******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2023 оны 08 сарын 14-ний өдөр дүүд минь хэрэг гараад байна, 7 хоногийн хугацаатай 1,000,000 төгрөг зээлээч гээд надаас өөрийн данс руу шилжүүлж авсан. Түүнчлэн барилгын дэлгүүрээс авсан лазер багаж шинээр нь машинд нь үлдээсэн байсан чинь удалгүй зарсан байсан. Тэгээд би багажны мөнгийг нэхэхэд 175,000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь одоо болтол өгөөгүй байна. Мөн зээлж авсан 1,000,000 төгрөгөөс 2024 онд 100,000 төгрөг өгсөн. Иймд зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, багажны үлдэгдэл мөнгө 175,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, өргөдөл бичүүлсэн 52,000 төгрөг, нийт 1,157,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Р.*******ээс авсан 1,157,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,157,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,157,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,157,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,318 төгрөгийн 50 хувь болох 16,159 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 16,159 төгрөгийг, хариуцагч Э.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 16,159 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.******* /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ