2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2025/01491

2025 12 02

193/ШШ2025/01491

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******ийн *******, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү *******ийн ******* нарыг эх М.*******ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар А.*******, А.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг О.*******ээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг О.*******д, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх М.*******т тус тус даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА

2025 12 02

193/ШШ2025/01491

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан уул 5 дугаар гудамж, 16 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Мөнхцэцэгийн ******* /РД:УД99101201/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан уул 5 дугаар гудамж, 16 тоот хаягт оршин суух,Маюур овогт Оюунсүрэнгийн ******* /РД:ЙЮ01272917/-д холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан /цахим/, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч ... Миний бие О.*******тэй 2019 оны 07 дугаар сард үерхэж байгаад 2021 онд хамт амьдрах болсон. Бидний дундаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин А.*******, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү А.******* нар мэндэлсэн. Бид 2021 оноос 2025 оны 7 дугаар сар хүртэл хамтран байгаад хоорондын таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдарч байна. О.******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг зодож, хэрүүл маргаантай байдаг ба өөр хүнтэй хамтын амьдрал зохиож хамт амьдарч байгаа. Би одоохондоо хүүхэд харах хүнгүй байгаа учраас *******ийн ээжийг хүүхэд хараад өгөөч, би цалингаа буухаар хоол ундны мөнгийг нь өгье гэж ярилцсан. Ээж нь бид хоёрыг салахад дургүй байгаа. М.******* оройн ээлжийн ажилтай учраас 12 дугаар сарыг дуустал хүүхэд хараад өгөх боломж байна уу гэх талаас нь ярилцсан болохоос хүүхдүүдийн асрамжийн асуудлаар ярилцаагүй Одоо миний бие охин А.*******, хүү А.******* нарын хамт тусдаа амьдарч байна. Охин, хүү хоёроо өөрийн асрамжид авна. Эцэг О.*******ээс хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.*******ээс ... Би хоёр хүүхдэдээ тэтгэлэг гаргуулахгүйгээр хүүхдүүдээ өөр дээрээ авах саналтай байна. Ээжийнх нь тал хүүхэд харах бололцоо байхгүй учраас өөр дээрээ хэдэн сар авах боломжтой. ******* над руу хоёр хүүхдээ өөр дээрээ авчих, хааяа би уулзаж байна гэсэн мессежийг явуулсан. *******ийн дүү Номин гэрээсээ хоёр хүүхдээ ав гэж хөөсөн учраас хүүхдээ өөр дээрээ авна. ******* нь нийтийн байр түрээсэлнэ гэсэн учраас хариу тайлбар гаргасан. Тайлбараа дэмжиж байна гэжээ.

3. Хэрэгт авагдсан баримтууд

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт, Нийслэлийн 153 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

3. Нэхэмжлэгч М.*******, хариуцагч О.******* нар 2019 онд танилцаж, тэдний дундаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин *******ийн *******, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү *******ийн ******* нар төрж, эцэг *******ээр овоглон төрсний гэрчилгээ авсан, энэ талаар талууд маргаагүй.

4. Хувийн таарамжгүй харилцаанаас болж 2025 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, эргэн хамтран амьдрах боломжгүй, тусдаа амьдарснаас хойш охин *******ийн *******, хүү *******ийн ******* нар эх М.*******ийн асрамжид байгаа болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

5. Хэдийгээр хариуцагч нь ... хүүхдүүдийг нэхэмжлэгч өсгөх чадваргүй, хоёр хүүхдээ аваарай гэж хэлсэн үндэслэлээр хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж тайлбарлаж байгаа хэдий ч хүүхдийн асрамжийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч баримтаар нотлоогүй, хүүхдүүдийн нас бага зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж А.*******, А.******* нарыг эх М.*******ийн асрамжид үлдээх зүйтэй гэж үзлээ.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй тул хүүхдэд тэтгэлэг тогтоож, хуульд заасан хэмжээгээр сар бүр эцэг О.*******ээс гаргуулах нь хуулийн үндэслэлтэй болно.

  7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус заасан. Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Эцэг, эх нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд хүүхэдтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

Иймд Эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг О.*******д, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх М.*******т тус тус даалгаж шийдвэрлэлээ.

8. Дээрх үндэслэлүүдээр М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.