| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/02115/И |
| Дугаар | 193/ШШ2025/01528 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2025/01528
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байр хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
*******,*******,*******,******* оршин суух, овогт гийн /РД:НУ87100553/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,212,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-иас ... Хариуцагч Т. нь тус банктай 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тоот Цахим цалингийн зээлийн гэрээ -ээр 16,576,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 16,576,000 төгрөг, хуримтлуулсан хүү 2,586,641 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,261 төгрөг буюу нийт 19,212,902 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *******наас 19,212,902 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,601,075 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,601,077 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчТ.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,212,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь 19,212,902 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,212,902 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,601,075 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,601,077 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,015 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 122,507.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 122,507.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА