Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 121

 

2018 оны 6 сарын 26 өдөр                           2018/ШЦТ/121                      Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0141/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хаалттай хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       М.Сайнбодл,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Насанд хүрээгүй хохирогч Б.Баярмагнай,

Насанд хүрээгүй хохирогчийн 

хууль ёсны төлөөлөгч Г.Алдармаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга,

Шүүгдэгч                                                Д.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржхандын Бид холбогдох 1839002190127 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх тосгонд  1995 оны 9 дүгээр сарын 29-нд төрсөн, 23 настай,  эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгонд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Доржхандын Б /РД: / 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Б.Баярмагнайг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, 2017 оны 08 дугаар сард бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Б.Баярмагнайг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, 2017 оны 08 дугаар сард бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон болох нь: 

Хохирогч Б.Баярмагнайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 10 цагийн орчим Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах “Тулга” ахуйн үйлчилгээний дотор байрлах ХААН банкнаас манай нөхөр Ууганбаярын группийн зээлийг 9 сараар зээлээр авсан. ...Тэгээд 02 цаг өнгөрч байхад Сараагийн хүү Сугаржаргал нь манайд ирж надаас Сараагийн хадгалуулсан гар утсыг авья гэж хэлсэн. Тэгээд би Сараагийн авдарт хийж хадгалуулсан гар утсыг нь гаргаж өгөх гэхэд гар утас нь авдар дотор байхгүй байсан. Тэгээд утасны хажууд талд байсан цүнх, цүнхэн дотор нь байсан ХААН банкны виза карт алга болсон байсан. Өглөө нь миний ХААн банкны виза картнаас 500.000 төгрөг АТМ-ээс уншуулж авсан байсан. Мөн 7500 төгрөгний гүйлгээ бас хийгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-16 тал/

 

Гэрч Б.Ухнаагийн: “...Манай эхнэрийн виза картанд 1.372.000 төгрөг байсан. Үүнээс 500.000 төгрөг бэлнээр авсан. Мөн 7500 төгрөг дахин уншуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

Гэрч М.Халхын: “...Би өөрийн найз Дуламжавын хамт “Маргад” зочид буудалд очсон чинь Бат-Эрдэнэ паб руу орж 5 том пиво уусан. Бат-Эрдэнэ тооцоог нь бүгдийг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

 

С.Бат-Эрдэнийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ухнаа ахын хар өнгөтэй гар цүнх уначихсан байсан. Тэрийг нээгээд харахад ХААН банкны ногоон өнгөтэй виза карт байсан. Би виза картыг нь аваад өөрийнхөө куртикны энгэрийн халаасанд хийгээд нөгөө цүнхийг нь гэрт барьж ороод нөгөө хүмүүст анзааруулалгүй гэрийн зүүн орны ар талаар шидчихсэн. ...Тэр хоёр тухайн үед намайг авсан гэж сэжиглээгүй байсан. Би тэр хоёроос салаад 8 цаг өнгөрч байх үед Ханбүргэд дэлгүүрийн гадаа байдаг ХААН банкны АТМ дээр очоод тэнд байсан танихгүй эрэгтэй хүнээр тэр картнаас 500.000 төгрөг бэлнээр гаргуулж өөрөө авсан. Дараа нь Сэцэн хааны зоогийн газарт орж хоол идээд 7500 төгрөгийг бас нөгөө картнаас уншуулсан... Би ийм зүйл хийсэндээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй байж чадна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/

 

Б.Уранцоожийн 5954130030 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уранцоожид 507.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоо бүрэн авсан, санал гомдолгүй /хх-ийн 62 тал/ гэсэн байх тул шүүгдэгч С.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Доржхандын Бийг арван зургаан нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

3.  Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ьэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.  Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ