2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2025/01539

 

 

 

 

 

 

 

 

2025 12 10 193/ШШ2025/01539

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,од оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,829,666.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,829,666.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Талууд 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 7103806856 тоот зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч үндсэн зээл 1,302,961 төгрөг, хүүгийн төлбөр 1,258,109.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 257,596.41 төгрөг нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,829,666.69 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардан аваад хүлээн зөвшөөрсөн.

 

Уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 470,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 470,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 470,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 470,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 470,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 479,666.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,829,666.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 470,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 479,666.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,225 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 30,112.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 30,112.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА