Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2026/00003

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Г*******т холб*******ох,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,011,294.59 /долоон сая арван нэгэн мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* Б******* Ф******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.Г******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холб*******ож байсан. Зээлдэгч Т.Г******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 452386 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001222460 дугаар 93001-224850 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,861,957.24 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,059,986.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 62,350.58 төгрөг, нотариатын зардалд 27,000 төгрөг, 7,011,294.59 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 7,011,294.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Г*******т холб*******уулан 7,011,294.59 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Г*******т холб*******ох 7,011,294.59 /долоон сая арван нэгэн мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,131 /нэг зуун хорин долоон мянга нэг зуун гучин нэг/ төгрөгөөс 63,565.5 /жаран гурван мянга т******* зуун жаран т******* төгрөг т******* мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 63,565.5 /жаран гурван мянга т******* зуун жаран т******* төгрөг т******* мөнгө/ төгрөгийг, хариуцагч Т.Г*******аас 63,565.5 /жаран гурван мянга т******* зуун жаран т******* төгрөг т******* мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ