| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01040/И |
| Дугаар | 304/ШШ2026/00002 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2026/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: О.Б*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал то*******оолгох тухай 304/2025/01040/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч О.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч О.Б******* нь ажиллаж байсан байдал то*******оолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Б*******-А******* сумын Эрчим хүчний төвийн салбарт тасралтгүй ажиллаж байсан бөгөөд энэ талаарх хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрчилтэй байна.
Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан жагсаалт болон бусад баримтыг үндэслэн 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Б*******-А******* сумын Эрчим хүчний төвийн салбарт машнист, слесарээр ажиллаж байсан байдлыг то*******оож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэ*******ийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Цалингийн тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-8-р хуудас/.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Ц*******, Д.Г******* нараас мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч О.Б*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч О.Б******* нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Булган аймгин Б*******-А******* сумын Эрчим хүчний төвийн салбарт 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дуустал машнист, слесарээр ажиллаж байсан байдлаа то*******оолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэ******* авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт то*******оогдож байна.
4. О.Б******* нь Булган аймгин Б*******-А******* сумын Эрчим хүчний төвийн салбарт 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дуустал машнист, слесарээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөөр Б*******-А******* сумын уурын зуухны слесарээр авч ажиллуулав, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөөр Б*******-А******* сумын тамгын газарт шилжүүлэв гэсэн бичвэртэй хуулбар, Булган аймгийн Б*******-А******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/72 дугаартай цалингийн тодорхойлолт хүргүүлэх тухай 1991 оноос 1994 оны цалингийн цэс, гэрч Д.Г*******, Б.Ц******* нарын Б*******-А******* сумын Эрчим хүчний салбарт галчаар 1991-1994 оныг дуустал хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон то*******оогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.Б*******ыг Булган аймгин Б*******-А******* сумын Эрчим хүчний төвийн салбарт 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дуустал машнист, слесарээр ажиллаж байсан болохыг то*******оох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэ*******ийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х..... О....-н Б******* /рд........./-г Булган аймгин Б*******-А******* сумын Эрчим хүчний төвийн салбарт 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дуустал машнист, слесарээр ажиллаж байсан болохыг то*******оосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэ*******ийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэ*******ийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ