| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01924/И |
| Дугаар | 307/ШШ2025/02438 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 307/ШШ2025/02438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01924/И
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* хотхон, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: )-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, хотхон хаягт байрлах системс ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: ),
Хариуцагч: ******* хот, дүүрэг, ******* хороо, мянгат, ******* тоот хаягт байрлах - ХХК нарт холбогдох,
Цалингийн зөрүү 41,000,000 төгрөг болон орон сууцны урамшууллыг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ихэржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч М.******* нь 2013 оноос эхлэн - ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан. М.******* болон - ХХК нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/15 дугаартай хөдөлмөрийн контракт байгуулагдаж, ажил олгогч М.*******ийн сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөгөөр тогтоож, сар бүр 500,000 төгрөгийг БУА-ын эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилгын ажлыг дуусах хүртэл хугацаанд олгох, энэ хугацаанаас хойшхи хүртэлх цалинг хэрхэн олгохыг хөдөлмөрийн контрактын 3.2-оор, мөн ажлыг хангалттай гүйцэтгэсэн байдал ажлын үр дүнг үндэслэн эхний А блокын 45 айлын орон сууцнаас 3 өрөө байрыг зохих журмын дагуу урамшуулал болгон олгохоор тус тус харилцан тохиролцож, гэрээний үүргийн биелэлтийг 225 айлын орон сууцны эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилга ашиглалтад орох үед дүгнэхээр тогтоосон.
М.******* өөрийн ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн контрактын 2.2 дугаар зүйлийн 2.2.1-2.2.5, 2.3 дугаар зүйлийн 2.3.1-2.3.10, 2.4 дүгээр зүйлүүдэд заасан ажил үүргийг өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, аймгийн сум, 15 дугаар баг, 13 дугаар хороололд 225 айлын орон сууц барихад орон сууц захиалагчдын тоо, ашиг орлого, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, реклам зар сурталчилгаа явуулах, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран залуу гэр бүлийг орон сууцжуулах төслийг санаачлах, орон сууц захиалагч нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийх, байрны урьдчилгаа төлбөр орлогыг тухай бүр компанийн дансанд байршуулах, орон сууцны борлуулалтын орлогын зарцуулалтад хяналт тавих, борлуулалттай холбогдсон баримт бичгийг иж бүрдэл болгох болон өөрийн компанийн гүйцэтгэх ажилтнуудыг удирдлагаар хангах, орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг шинэлэг арга барилаар нэвтрүүлэх зэрэг ажиллагаануудыг гүйцэтгэх зэргээр 2013 оны 06 сараас 2015 оны 05 сар хүртэлх хугацаанд нийт 25 айлын байрны захиалга авч, урьдчилгаа төлбөрийн 357,904,520 төгрөгийг тус байгууллагын дансанд оруулж, гэрээнд заасан нэмэлт ажлуудыг тухай бүр зохион байгуулж, идэвхи зүтгэлтэй хөдөлмөрлөсөн байна.
М.******* нь хөдөлмөрийн контрактад заасан үүргээс гадна өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрийн мөнгөөр байр түрээслэх, ээмэг бөгжөө барьцаанд тавих, хүнээс мөнгө зээлж турк мэргэжилтнүүдийн цалин тавих, тэдний ирэх буцах зардлыг төлөхийн зэрэгцээ өөрөө цалингүй ажилласан байна. М.******* нь - ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч байсан боловч тус компани шинэчлэгдэж с ХХК болсон гэх ба - ХХК-ийн улсын бүртгэлд хэрхэн өөрчлөлт орсон болон түүний хувьцаа эзэмших эрх хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй болсон байдаг.
М.******* нь хөдөлмөрийн контрактын 4.2-т заасны дагуу хийсэн ажлын тайлан, холбогдох бичиг баримтыг үйлдсэн боловч компани шинэчлэгдсэн гэх үндэслэлээр түүний ажлын тайланг хүлээн авч дүгнэх компани олдохгүй болсон. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн контрактад зааснаар БУА-ын эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан үеэс 2014 оны 06 сараас 2016 оны 12 сарыг дуусталх хугацаанд ажилласан саруудын цалингийн зөрүү болон урамшууллыг өгөх авах эрх үүрэг бөгөөд М.******* нь дээрх орон сууцны барилгын ажил дууссаныг мэдээд шинэчлэгдсэн гэх с ХХК-ийн захирал болон хуучин - ХХК-ийн захирал нартай холбогдож, цалингийн зөрүү болон урамшууллын талаар удаа дараа хэлж, ярьсан боловч хоорондоо ярилцаж асуудлыг шийдвэрлэж өгнө гэсээр өдий хүрсэн. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргахад уг маргааныг хэлэлцээд талууд харилцан тохиролцоонд хүрээгүй гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгож шүүхээр шийдвэрлүүлж болно гэж хариу өгсөн. Иймд 2014 оны 06 сараас 2016 оны 12 сарыг дуусталх хугацаанд ажилласан 36 сарын цалингийн зөрүү 41,000,000 төгрөг болон орон сууцны урамшууллыг гаргуулж өгнө үү.
Хэрэгт цугларсан хуулийн этгээдийн лавлагаагаар “-” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр байгуулагдаж, барилгын үйл ажиллагаагаа явуулдаг байсан. системс ХХК нь 2019 оны 07 сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр системс ХХК-ийн эзэмшигчээр н.Хаш-Эрдэнийг томилсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэж заасан байдаг. Иймд хуульд заасан үндэслэлээр - ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр, түүний барилгын үйл ажиллагаа, эд хөрөнгө, төхөөрөмж, материал, эрх нь шинээр байгуулагдсан системс ХХК-д шилжсэн. - ХХК нь үйл ажиллагаагаа шилжүүлж, шинэчлэгдсэн тохиолдолд, заавал татан буугдсан байх шаардлагагүй гэдэг нь хуульд заасан байдаг. системс ХХК-ийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа д шилжүүлснээр, системс ХХК-ийн 100 хувийн эзэмшигч нь болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтад, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа шилжүүлсэн бүртгэл байдаг. Хуулийн этгээдийн эрх зүйн чадамж нь хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлсээр бий болно гэх хуулийн үндэслэлээр, системс ХХК-ийн эзэмшигч нь байна. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас компанийг худалдсан гэх нотлох баримт гаргаж өгсөн. Энэ нотлох баримтаар - ХХК-аас, системс ХХК-д ирсэн дутуу барьсан барилга, эд материал зэргийг д өгсөн нь нотлогдож байна. Гэрээ хийгээд, төлбөр төлснөөр тухайн зүйлийн өмчлөгч болох ёстой. Иймд шилжиж ирсэн эд материал, хөрөнгийн өмчлөгч н.Хаш-Эрдэнийг биш гэж үзэж байна. н.Хаш-Эрдэнийг системс ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн эсэх талаар маргахгүй байна. - ХХК-ийн эрх үүрэг нь системс ХХК-д шилжсэн гэх үндэслэлээр хамтран хариуцагч - ХХК-аас татгалзаж, мөн орон сууцны урамшуулал гаргуулах шаардлагаасаа татгалзаж, системс ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох цалингийн зөрүү 41,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
нь системс ХХК-ийг худалдаж авсан нь нотлогдоогүй. Улсын бүртгэлийн газарт компаний хувьцааг бэлэглэж, шилжүүлсэн гэж байдаг. нь системс ХХК-ийн өмчлөгч гэж явдаг. Өмчилж авсан тохиолдолд - ХХК-ийн бүх эрх үүрэг нь системс ХХК-д шилждэг тул барилгатай холбоотой үйл ажиллагаа явуулж байсан М.*******ийн хөдөлмөрийн контрактын гэрээг системс ХХК нь хариуцах ёстой гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэгч М.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. - ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан нь н.Сэлэнгэ, нартай хамтран системс ХХК-ийг байгуулсан. системс ХХК-ийн хувьцааг худалдан авах гэрээг 2021 оны 03 сарын 28-ны өдөр тухайн үед хувьцаа эзэмшигч байсан тэй, гэрээ байгуулж, системс ХХК-ийг худалдаж авсан. - ХХК нь 2014 оны 04 сарын 15-ны өдөр захиралтай Улсын бүртгэлд бүртгүүлээд, байгуулагдсан. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан. - ХХК нь , гэх 2 хувьцаа эзэмшигчтэйгээр хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг.
Нэхэмжлэгч М.*******ийн дурдсан хөдөлмөрийн контрактын гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “-” ХХК-ний захирал болон М.******* нарын хооронд байгуулагдсан юм. Харин системс ХХК-ийн хувьцааг 2021 онд худалдан авсан. Тус хөдөлмөрийн контрактын гэрээг нь системс ХХК-ийг худалдан аваагүй байхад буюу 7 жилийн өмнө хийсэн гэрээ байна. системс ХХК-ийг ээс худалдан авахад М.*******тай байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээ болон бусад бичиг баримтууд - ХХК-аас ирээгүй, одоо ч байхгүй. системс ХХК-ийг байгуулаад, барилгын ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн байдалтай д худалдсан. системс ХХК-аас 25 захиалагчтай, суурь цутгасан А блоктой барилгыг хүлээн аваад, 2022 оны 09 сард бүрэн барьж дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч, 25 захиалагчийн асуудлыг шийдвэрлэн дуусгасан. Тус 25 захиалагчтай шинэчилсэн гэрээ хийж, байранд нь оруулсан.
Харин М.*******тай байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээ, орон сууцны урамшуулал олгох тухай баримт бичиг системс ХХК-д байхгүй учраас тус хэргийг системс ХХК нь хариуцах үндэслэлгүй байна. М.******* хөдөлмөрийн контрактын гэрээг - ХХК-ийн захирал тэй байгуулсан тул үүний жинхэнэ хариуцагч нь - ХХК байна. Иймд М.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
М.******* нь - ХХК-тай 5 жилийн хугацаатай контрактын гэрээг 2014 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан. Уг асуудлыг хувьцаа худалдаж авсан хүн нь шууд хариуцна гэх нь үндэслэлгүй. Мөн - ХХК-аас М.*******тай холбоотой ямар ч бичиг баримт ирүүлээгүй тул хариуцахгүй гэжээ.
3. Шүүхээс: Шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, - ХХК-ийн гүйцэтгэх захирал , М.******* нарын байгуулсан контрактын гэрээ, *******аас олгосон итгэмжлэл, сумын Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, системс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, системс ХХК-ийн дүрэм, системс ХХК-аас т олгосон итгэмжлэл, - ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүхэд гаргасан хүсэлтүүд, хэрэг хэлэлцүүлэх захирамж, - ХХК-д М.******* ажиллаж байх үеийн баримтууд (ХХ-1) 77-245 хуудас хүртэл, 1-79 дүгээр хуудас, - ХХК, системс ХХК нарын Улсын бүртгэлээс ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаа, ын нас барсны лавлагаа, ын өр төлбөртэй холбоотой баримт, бичгүүд, - ХХК-йин гүйцэтгэх захирлаар ыг томилсон тухай, Улсын бүртгэлийн газраас 2015 оны 09 сарын 05-ны өдрийн хувьцаа шилжсэн тухай, эрх шилжүүлэх гэрээ, үүсгэн байгуулсан тогтоол, - ХХК-ийн хурлын тэмдэглэл, 2014 оны 08 сарын 26-ны өдөр оос М.*******т олгосон хувьцаа бэлэглэлийн гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд, компаний дэлгэрэнгүй баримтууд, н.Хаш-Эрдэнийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлт, 2022 оны 01 сарын 14-ний өдөр ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Хаш-Эрдэнийг томилсон тухай, системс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ийг томилсон, системс ХХК-ийн дүрэм, т хувьцаа бэлэглэсэн баримт, т олгосон итгэмжлэлүүд, системс ХХК-тай холбоотой томилгооны лавлагаанууд, 2021 оны компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн аас д шилжүүлсэн хувьцааны баримт, орон сууц түрээслүүлэх гэрээ, 2022 оны орон сууц захиалгын гэрээ, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах баримт, шүүгчийн захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдсэн баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ь туннел системс ХХК-д холбогдуулан цалингийн зөрүү 41,000,000 төгрөг, орон сууцны урамшуулал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анхан гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар - ХХК-ыг татсан оролцуулсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
1. Нэхэмжлэгч М.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч М.*******, - ХХК нарын хооронд контрактын гэрээ байгуулагдсан. - ХХК нь 2011 оны 04 сарын 15-ны өдөр байгуулагдаж, барилгын үйл ажиллагаа явуулдаг байсан. системс ХХК нь 2019 оны 07 сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Иргэний хуулийн 31-р зүйлд хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр тусгаарлаж болохыг зохицуулсан. - ХХК-ны үйл ажиллагааг зогсоохгүйгээр системс ХХК-ийг байгуулж эд материал, үйл ажиллагааг шинэчлэгдсэн компанид шилжүүлсэн. системс ХХК-ийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа д шилжүүлснээр системс ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь болсон. Хариуцагч талаас гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээгээр - ХХК нь системс ХХК-д дутуу барьсан барилга, эд материал зэргийг д өгсөн нь нотлогдож байна. Гэрээ хийгээд төлбөр төлснөөр тухайн зүйлийн өмчлөгч болох ёстой. Иймд шилжиж ирсэн эд материал, хөрөнгийн өмчлөгч нь Б.Хаш-Эрдэнийг биш гэж үзэж байна. Б.Хаш-Эрдэнийг системс ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн эсэх талаар маргахгүй. - ХХК-аас татгалзаж, мөн орон сууцны урамшуулал гаргуулах шаардлагаасаа татгалзаж, системс ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох цалингийн зөрүү 41,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Үүнд 2014 оны 06 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарыг дуусталх хугацаа хамаарна гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлийг ...М.******* нь - ХХК-тай 5 жилийн хугацаатай контрактын гэрээг 2014 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан. Уг асуудлыг хувьцаа худалдаж авсан хүн нь шууд хариуцана гэх үндэслэлгүй. Мөн - ХХК-аас М.*******тай холбоотой ямар ч бичиг баримт ирүүлээгүй тул хариуцахгүй гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн - ХХК, М.******* нарын хооронд 2014 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан “Ажилтны ажлын туршлага, ур чадварыг хөлслөн ашиглах тухай” контрактын гэрээгээр талууд М.*******ийн мэргэжлийн өндөр ур чадварыг - ХХК-ийн барилга угсралтын ажлын үйл ажиллагаанд ашиглах, хамтарч ажиллах, харилцах туслах, гэрээний хугацаа 2014 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн одоо баригдаж буй хотхоны 225 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд хүчин төгөлдөр байна, энэхүү гэрээний үр дүнгийн биелэлтийг дүгнэхэд 2014 оны 06 сараас аймгийн сумын 15 дугаар баг, 13 дугаар хороололд баригдаж буй төрийн албан хаагч, залуу гэр бүлийн 225 айлын орон сууцны барилгын А, Б блокын барилгыг барих үйл ажиллагаанд оруулсан ажлын үр дүн хамаарахаар тохиролцжээ. / хх-ийн 5-6/
Талууд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 40 дүгээр зүйлийн 40.1.7-д тус тус ажил олгогч нь иргэнтэй контрактын гэрээ байгуулах, түүний хугацаа, дуусгавар болох зохицуулалтын дагуу контрактын гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч М.******* нь - ХХК-тай байгуулсан гэрээний дагуу аймгийн сумын 15 дугаар баг, 13 дугаар хороололд баригдаж буй төрийн албан хаагч, залуу гэр бүлийн 225 айлын орон сууцны барилгын А, Б блокын барилгыг системс ХХК-ийн эзэмшилд шилжих хүртэлх хугацаанд орон сууц захиалагч нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийх, байрны урьдчилгаа төлбөр, орлогыг тухай бүр компанийн дансанд байршуулах, орон сууцны борлуулалтын орсон орлогын зарцуулалтад хяналт тавих, борлуулалттай холбогдсон баримт бичгийг иж бүрдэл болгох болон өөрийн компанийн гүйцэтгэх ажилтнуудыг удирдлагаар хангах зэргээр ажил үүрэг гүйцэтгэж байсан байх ба үүнтэй холбогдуулан 1-р хавтаст хэргийн 77-245, 2-р хавтаст хэргийн 1-250, 3-р хавтаст хэргийн 1-79, 4-р хавтаст хэргийн 94-131 дүгээр талд авагдсан баримтуудыг ирүүлжээ.
Гэвч - ХХК-ийн захирал нас барсан, улмаар дээрх барилгын үйл ажиллагааг системс ХХК үргэлжлүүлэх болсонтой холбогдуулан М.******* нь 2016 оны 12 сарыг дуусталх ажил үүргээ үргэлжлүүлж, цаашид ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байна.
3. Дээрх гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан нэхэмжлэгч М.******* нь системс ХХК-д холбогдуулан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд маргаан шийдвэрлүүлэхээр хандсан боловч маргалдагч талууд тохиролцоонд хүрч чадаагүй үндэслэлээр 2023 оны 12 сарын 26-ны өдрийн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 03 дугаартай шийдвэрээр дуусгавар болгосон байх ба улмаар тус шүүхэд 2024 оны 01 сарын 04-ний өдөр системс ХХК-д холбогдуулан цалингийн зөрүү 41,000,000 төгрөг болон орон сууцны урамшуулал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. /1 хх-ийн 1-3 дахь тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар - ХХК-ыг татан оролцуулсан боловч шүүх хуралдаанд хамтран хариуцагч - ХХК болон орон сууцны урамшуулал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаао зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.
4. Хариуцагч системс ХХК нь татгалзалтай холбогдуулан ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр системс ХХК нь 2019 оны 07 сарын 05-ны өдөр байгуулагдсан, 2021 оны 03 сарын 28-ны өдрийн системс ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр тус компанийн хувьцаа эзэмшигч нь д 200 ширхэг хувьцааг худалдах, худалдан авагч нь үнийг төлөхөөр, гэрээний 2.2.1-д худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрч компанийн эзэмшилд бүртгэлтэй аймгийн сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2000 мкв талбай бүхий нийтийн орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар болон тус газар дээр баригдсан 700 сая төгрөгийн гүйцэтгэлтэй 9 давхар орон сууцны 1 давхар карказтай дутуу барилга, тухайн барилга дээр хэрэглэгдэж байсан эд хогшил, тоног төхөөрөмж /актаар хүлээлцсэн жагсаалт/-г худалдан авахаар тохиролцож, нийт 500,000,000 төгрөгийг ийн эзэмшлийн Хаан банк дахь дансанд графикийн дагуу төлөхөөр, мөнгөн төлбөрөөс өөрөөр бусдад төлбөр үүсэх, үүссэн бол худалдан авагч тал хариуцахгүй, үүнтэй холбоотой асуудлыг худалдагч тал бүрэн хариуцахаар тохиролцжээ. Гэрээний хавсралтаар байрны урьдчилгаа өгсөн 25 иргэний төлбөр багтжээ. / хх-ийн 38-40 дэх тал/
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудаар - ХХК-ийг 2011 оны 04 сарын 15-ны өдөр үүсгэн байгуулсан улмаар 2015 оны 09 сарын 28-ны өдөр гэрчилгээгээ үрэгдүүлсэн үндэслэлээр дахин гэрчилгээг авч гүйцэтгэх удирдлагаар ыг бүртгэсэн байх ба компанийн хувьцаа эзэмшигч М.Энхжаргал 20%, М.******* 10%-ын тус тус хувьцааг од шилжүүлснээр 40 хувь, 40 хувь, 20 хувийн хувьцаа эзэмшигч болсон, шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй үндэслэлээр - ХХК-ийн шилжилт хөдөлгөөн хийх эрхэд хорих тавьсан, - ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 04 сарын 07-ны өдөр нас барсан үйл баримт,
системс ХХК-ийг , нар барилгын засвар хийх, гадаад худалдааны чиглэлээр 2019 оны 07 сарын 4-ний өдөр үүсгэн байгуулж, 60 хувь, 40 хувийн хөрөнгийн эзэмшигчээр, компанийн захирлаар ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар Б.Хаш-Эрдэнийг 2022 оны 01 сарын 11-ний өдөр гүйцэтгэх удирдлагаар томилсон үйл баримтууд тус тус тогтоогдож байна. / 3-р хавтаст хэргийн 139-250, 4-р хавтаст хэргийн 1-93 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь - ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан системс ХХК-д шилжүүлж уг хуулийн этгээдийг тусгаарласан. Иймд - ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг системс ХХК хариуцах ёстой гэж маргаж байгаа боловч Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ гаргана, 22.5-т Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна, 22.6-т Өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн өмнөөс түүний өрийг энэ хуулийн 22.1-д заасны дагуу шинээр байгуулагдаж байгаа компаниар төлүүлэхийг хуваах балансаар тогтоож болно гэсэн хуулийн шаардлагыг хэрхэн хангасан талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй тул компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал - ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлсэн талаар болон хуваах балансыг хэрхэн батласан эсэх, улмаар шинэ компани байгуулах тухай шийдвэрийг хэн хэрхэн гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
6. Харин хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр - ХХК-ийн захирал 2018 оны 04 сарын 07-ны өдөр нас барсан, 2019 оны 07 сарын 04-ний өдөр системс ХХК-ийг , нар үүсгэн байгуулж, улмаар системс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь системс ХХК-ийн захирал тэй 2021 оны 03 сарын 28-ны өдрийн 01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр - ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан аймгийн сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2000 мкв талбай бүхий нийтийн орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар болон тус газар дээр баригдсан 700 сая төгрөгийн гүйцэтгэлтэй, 9 давхар орон сууцны 1 давхар карказтай дутуу барилга, тухайн барилга дээр хэрэглэгдэж байсан эд хогшил, тоног төхөөрөмж / актаар хүлээлцсэн жагсаалтыг/ системс ХХК-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн. Улмаар ХХК-ийн эхлүүлсэн барилгын ажлыг системс ХХК нь барьж дуусгасан талаар талууд маргаагүй.
7. Дээрх худалдах, худалдан авах гэрээний 2.2.3-ийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрөөс өөрөөр бусдад төлбөр үүсэх, үүссэн бол худалдан авагч тал хариуцахгүй. Үүнтэй холбоотой асуудлыг худалдагч тал бүрэн хариуцана гэж тохиролцсон байх ба талуудын уг тохиролцоогоор - ХХК, М.******* нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг шилжүүлээгүй байх ба гэрээгээр тохиролцсоноос өөр бусад асуудлыг худалдагч тал хариуцахаар тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл нь Хувьцаа худалдах, худалдан авах системс ХХК-ийн гүйцэтгэх захирал д эд хөрөнгө, газар, дутуу баригдсан барилгын карказ, эд хогшил, тоног төхөөрөмж, орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн 25 айлыг нэр заан жагсаалтаар шилжүүлж, бусдад төлөх төлбөрийг худалдан авагч тал хариуцахгүй байхаар тохиролцсон байна.
Иймд нэхэмжлэгч М.*******ийн гаргасан цалингийн зөрүү 41,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч системс ХХК хариуцах үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.5, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.*******ийн хариуцагч системс ХХК-д холбогдуулан гаргасан цалингийн зөрүү 41,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран хариуцагч - ХХК болон орон сууцны урамшуулал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА