Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/01545

 

 

 

 

 

5 оны сарын 10 өдөр

Дугаар 30/ШШ5/01545

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “1 100 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ******* /цахим/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Бадрал /цахим/

Хариуцагч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: kh otgonjargal, [/1/5 4:08 PM]

Нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие "Эйч ******* Эй" хамтран ажиллаж, Дорнод аймгийн Хэрлині сумын дүгээр баг, гудамжинд орон сууцны дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын 210600010 дугаартай 1100 метр квадрат газар дээр давхар орон сууц барихад хөрөнгө оруулж, барилгын суурь тавигдсан боловч барилгын ажил цааш үргэлжлээгүй, зогссон юм. иргэн ******* нь уг барилгын ажлыг үргэлжлүүлэх санал гаргасны дагуу миний бие "Эйч ******* Эй" ХХК болон иргэн нартай харилцан тохиролцож, 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр узуфрукт өмчлогч "Эйч ******* Эй" ХХК нь өөрийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг орон сууцны дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын 210600010 дугаартай 1100 метр квадрат газрыг, газар дээр хийгдсэн барилгын суурь, гэрээний 2.1-д заасан архитектурын болон барилга бүтээцийн ажлын зураг, цахилгааны болон дулааны техникийн нөхцөл, хийгдээд байгаа суурийн ажлын далд ажлын акт зэргийн хамт узуфрукт эзэмшигч А.******* шилжүүлэх, узуфрукт эзэмшигч ******* нь энэхүү гэрээнд заасан төлбөрүүдийг узуфрукт өмчлөгч "Эйч ******* Эй" ХХК болон хөрөнгө оруулагч ******* надад төлөхөөр тохирсон. Тус гэрээний гуравдугаар зүйлд Узуфруктын хариу төлбөр, төлбөрийн нөхцлийг зааж өгсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т "Үлдэгдэл 1.100.000.000 төгрөгийг энэхүү гэрээний 2.1.1-д заасан газарт барилга баригдан дуусч, улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 өдрийн дотор, 1 метр квадрат нь 2.200.000 төгрөгийн үнэ бүхий 550 метр квадрат талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө. Барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцоно" гэж заасан.

Гэрээний 2.1.2-д заасан архитектурын болон барилга бүтээцийн ажлын зургийг "Эйч ******* Эй" ХХК нь А.******* хүлээлгэн өгсөн бөгөөд ******* нь уг барилгын ажлын зургийг өөрчлөн батлуулахаар болсон. Барилгын ажлын зураг батлагдсны дараа уг зурагт байгаа давхаруудын байгуулалтын зурагт үндэслэн айлын үйлчилгээтэй орон сууцны барилгаас би авах талбайнуудаа буюу дугаар давхарын 51.21 м.кв, 85.84 м.кв, дүгээр давхарын 51.21 м.кв, 10 дугаар давхарын 51.21 м.кв, 85.83 м.кв, .8 м.кв, 5.3 м.кв талбай бүхий орон сууцнуудыг сонгож баталгаажуулан бид хоёр 2 оны дугаар сарын 0-ний өдөр акт үйлдсэн. ******* нь 2 оноос эхлэн уг барилгыг үргэлжлүүлэн барих явцдаа 3 онд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг ганц өөрийн нэр дээр, Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, гудамж, дугаар байр гэсэн хаягаар гаргуулан авсан байсан. Би энэ талаар сүүлд олж мэдэн гомдол гаргаж, уг дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулсан юм. Одоо уг барилга баригдаж, ашиглалтад ороод байна.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т "... барилга баригдан дуусч, улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 өдрийн дотор, 1 метр квадрат нь 2.200.000 төгрөгийн үнэ бүхий 550 метр квадрат талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө" гэж заасан боловч ******* нь уг гэрээний үүргээ зөрчиж, дээр дурдсан орон сууцыг надад хүлээлгэн өгөхгүй байна. 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд заасан орон сууц нь миний өмчлөлд ирэх ёстой бөгөөд ******* нь тэдгээрийг бусдад худалдан борлуулах эрхгүй юм.Гэтэл ******* 10 дугаар давхарын 5.3 м.кв талбайг 2 хувааж, 2.23 м.кв болон 53.14 м.кв талбайтай 2 орон сууц болгон өөрчилсөн байна. ******* нь миний өмчлөлд ирэх ёстой орон сууцнуудыг бусдад худалдан борлуулахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байна. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, гудамж, дугаар байр хаягт байрлах, айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын дугаар давхарын 51.21 м.кв, 85.84 м.кв, дүгээр давхарын 51.21 м.кв, 10 дугаар давхарын 51.21 м.кв, 85.83 м.кв, .8 м.кв, 2.23 м.кв болон 53.14 м.кв талбай бүхий, нийтдээ 1,100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэн Л.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Иргэн Л.******* нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн холбогдох захиргааны хэргийн улмаас нэхэмжлэлд дурдсан орон сууцны барилгад улсын бүртгэлийн гэрчилгээнүүд одоог хүртэл гараагүй. Мөн Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээний 3.3-д 550 метр квадрат гэдэг нь алдаатай болно. Би нэхэмжлэгчид мөнгийг нь мөнгөөр нь өгмөөр байна. Энэ барилгыг барих гэж банкнаас маш өндөр хүүтэй, өндөр зээл авч байж би барьсан. Зээлээ төлөх, барилгыг барихын тулд би орон сууцнуудыг бусдад зарах шаардлага үүссэн. Иймд дээрх орон сууцнуудыг худалдан борлуулж барилгыг дуусгаж, ашиглалтанд оруулсан. Иймд энэ орон сууцнуудыг өгөх боломжгүй... гэв.

Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээ /хм-ийн 4-6-р тал/, Газар эзэмших гэрчилгээ /хм-ийн -р тал/,  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хм-ийн 8-р тал/, Эйч жи эй ХХК-ийн дүрэм /хм-ийн -р тал/, Узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх орон сууцны талбайн байрлалыг тогтоосон акт /хм-ийн 10-р тал, 153, 154-р тал/, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 4 оны 04 сарын 18-ний өдрийн 1/241 албан бичиг, --р давхарын байгуулалт гэх зураг канондсон /хм-ийн -13-р тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хм-ийн 26-р тал/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 5 оны 06 сарын 23-ны өдрийн 221/ма5/0430 дугаартай магадлал /хм-ийн 36-42-р тал/, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 оны 04 сарын 22-ны өдрийн 1/ШШ5/0011 дугаартай шийдвэр /хм-ийн 43-55-р тал/,

Хариуцагч талаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна. Үүнд: Хариу тайлбар, Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, , Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хм-ийн 100-р тал/, Барилга байгууламж ашиглалтанд оруулах тухай улсын комиссын дүгнэлт /канондсан хм-ийн 81-84-р тал/, Орон сууц захиалан бариулах гэрээнүүд /хм-ийн14-205-р тал/,

Шүүхээс талуудын хүсэлтээр: Барилгын зураг /хм-ийн 135-136-р тал/,  Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлт /хм-ийн 158-0-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт /хм-ийн 3--р тал/ зэрэг болно.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.******* холбогдуулан 8 орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцнуудыг худалдан борлуулсан тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

            Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

           1.Нэхэмжлэгч ******* / узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагч/ болон Эйч ******* Эй ХХК-ийг төлөөлж / узуфрукт өмчлөгч/, хариуцагч ******* /узуфрукт эзэмшигч/ нар нь 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах гэрээ /узуфруктын/ байгуулсан байна. 

           Гэрээгээр Дорнод аймгийн -р баг Орон сууцны дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын 210600010 дугаартай 1100 метр квадрат газрыг узуфрукт эзэмшигчид шилжүүлэх, узуфрукт эзэмшигч нь төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар болон гэрээний 3 дугаар зүйлд хариу төлбөр, төлбөрийн нөхцөлийг тохирсон байна. Үүнд: 3.1-д Гэрээний нийт төлбөр 1 500 000 000 /нэг тэр бум таван зуун сая/ гэж, 3.2-т төлбөрөөс 400 000 000 төгрөгийг узуфрукт өмчлөгчид хуваарийн дагуу төлөх, 3.3-т Үлдэгдэл 1 100 000 000 /нэг тэрбум нэг зуун сая/ төгрөгийг энэхүү гэрээний 2.1.1-д заасан газарт барилга баригдан дуусч, улсын комиссд хүлээлгэн өгсөнөөс хойш 30 өдрийн дотор, 1 метр квадрат нь 2 200 000 төгрөгийн үнэ бүхий 550 метр квадрат талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчагчид хүлээлгэн өгнө. Барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцоно гэж гэрээг байгуулжээ.

          Гэрээгээр тохирсон үүргээ узуфрукт өмчлөгч болон узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид биелүүлсэн ба энэ талаар талууд маргадаггүй. Харин узуфрукт өмчлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан.

           Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-т Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ. Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 10 дүгээр зүйлийн 10.2-т Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ гэж заасан ба талуудын хооронд байгуулсан 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаж хийсэн гэрээ байх тул гэрээний талууд гэрээгээр тохиролцсон үүргээ шаардах болон харилцан  биелүүлэх үүрэгтэй.

           Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2 оны сарын 0-ний өдөр Узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, орон сууцны талбайн байрлалыг тогтоосон акт үйлдсэн байна. Энэ актаар  барилгын давхарт 51.21  , давхарт 85.84 , давхарт 51.21 , 10 давхарт 51.21, 10 давхарт .8, 10 давхарт 85.83, 10 давхарт 8.3 /5.3/ нийт 548.54 мкт гэж талбайн байрлал, хэмжээг харилцан тохиролцжээ.

           Хариуцагч нь нэхэмжлэгчид хөрөнгийг үнэлсэн 1 100 000 000 төгрөгийг өгөхийг зөвшөөрдөг ба маргаан бүхий орон сууцнуудыг бусдад худалдан борлуулсан тул нэхэмжлэгчид өгөх боломжгүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь  гэрээгээр тохирсон орон сууцнуудыг авах хүсэл сонирхолтой ба өмчлөгч болохоо тогтоолгох шаардлагыг гаргасан, гэрээгээр тохирсон үүрэг буюу маргаан бүхий орон сууцнуудыг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй.

          Тухайлбал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй , 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалсан.

         Нэхэмжлэгч нь шүүхэд маргаан бүхий 8 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарладаг. Өмчлөгч нь гэрээгээр өмчлөх эрхийг олж авах үндэслэлтэй ба нэхэмжлэгч ******* нь 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах  гэрээ, болон нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд  2 оны сарын 0-ний өдөр үйлдсэн Узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, орон сууцны талбайн байрлалыг тогтоосон актуудаар маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй байна байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

           Мөн талуудын хүсэлтээр маргаан бүхий барилгыг ашиглалтанд оруулсан тухай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын  4 оны 11 сарын 08-ны өдрийн Дугаар 32/4 тоот дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнээс үзэхэд маргаан бүхий орон сууц нь 4 оны 11 сард ашиглалтанд орсон байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтанд давхар 85.28 мкв 26 тоот, 50.6 мкв 2 тоот, давхарын 50.6 мкв 3 тоот, 10 давхар .48 мкв 40 тоот, 85.28 мкв 41 тоот, 2.23 мкв 42 тоот, 50.6 мкв 43 тоот, 50.6 мкв 44 тоотуудын захиалагч нь гэж, тайлбар хэсэгт хөрөнгө оруулалт гэж тэмдэглэсэн зэргээс үзэхэд дээрх маргаан бүхий 8 орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь тогтоогдож байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, гудамж, дугаар байр хаягт байрлах, үйлчилгээтэй орон сууцны давхар 85.28 мкв 26 тоот, 50.6 мкв 2 тоот, давхарын 50.6 мкв 3 тоот, 10 давхар .48 мкв 40 тоот, 85.28 мкв 41 тоот, 2.23 мкв 42 тоот, 50.6 мкв 43 тоот, 50.6 мкв 44 тоотуудад байрлах орон сууцнуудын өмчлөгч нь нэхэмжлэгч ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 5 658 000 төгрөгийг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуульчилсан байх тул хариуцагч *******гээс 5 658 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          Мөн маргаан бүхий орон сууцнуудыг 5 оны 08 сарын 0-ны өдрийн 30/ШЗ5/0314 дугаартай захирамж,  5 оны 0 сарын 23-ны өдрийн 30/ШЗ5//03858 дугаартай захирамжуудаар битүүмжилсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноор дээрх захирамжуудын үйлчлэл дуусгавар болохыг дурдаж байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, гудамж, дугаар байр хаягт байрлах, үйлчилгээтэй орон сууцны давхар 85.28 мкв 26 тоот, 50.6 мкв 2 тоот, давхарын 50.6 мкв 3 тоот, 10 давхар .48 мкв 40 тоот, 85.28 мкв 41 тоот, 2.23 мкв 42 тоот, 50.6 мкв 43 тоот, 50.6 мкв 44 тоотуудад байрлах орон сууцнуудын өмчлөгч нь нэхэмжлэгч ******* мөн болохыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5 658 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 5 658 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 5 оны 08 сарын 0-ны өдрийн 30/ШЗ5/0314 дугаартай захирамж,  5 оны 0 сарын 23-ны өдрийн 30/ШЗ5//03858 дугаартай захирамжуудын үйлчлэл дуусгавар болохыг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ