| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00386/И |
| Дугаар | 141/ШШ2026/00005 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2026/00005
| 2025 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 141/ШШ2026/00005 | Завхан айма |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: .............хотын Ч дүүргийн, ....... дүгээр хороо, бага тойруу 3/9 байрлах “Ж.........” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........аймгийн Т сумын Р багт оршин суугч Б*ын Э-д холбогдох 59,567.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтыг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Э нь манай компанитай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ............. тоот гэрээ байгуулан ........... дараах төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 12, 2023 оны 01 дүгээр сарын ярианы төлбөр 39,911.93 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 19,955.97 төгрөг нийт 59,567.90 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Э нь шүүхэд төлбөрийг шилжүүлсэн талаарх баримтыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж.......” ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 59,567.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 59,567.90 төгрөгийг төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Э-аас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ж” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-д холбогдох 59,567.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Э-аас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..... ” ХХК-нд оруулсугай.
3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ