Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2026/00006

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2026/00006

Завхан аймаг

 

                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч:...............хотын Ч дүүргийн .......- хороо, .. тауэр, ... давхар, 000 тоотод байрлах “Г..... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........аймгийн Т сумын А багт оршин суух хаягтай Г овогт Э-ын Б-т холбогдох 560,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г........... ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 00000 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100,000, төгрөгийг 8,7%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж зээлийг төлөөлгүй тул үндсэн зээл 100,000 төгрөг, хүү 385,279 төгрөг, нийт 560,619 төгрөгийг гаргуулж өгнө үү....” гэжээ.

Хариуцагч Э.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “............ финанс ББСБ” ХХК нь хариуцагч Э.Б-т холбогдуулан 560,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,769 төгрөгийн тал хувь болох 9,384.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 9,384.5 төгрөг, хариуцагч Э.Б-аас  9,384.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “....... финанс ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “............. ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б*-т холбогдох 560,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,769 төгрөгийн тал хувь болох 9,384.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 9,384.5 төгрөг, хариуцагч Э.Б-аас  9,384.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г..........ББСБ” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Б ......... нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ