| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00400/И |
| Дугаар | 141/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2026/00007
| 2025 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 141/ШШ2026/00007 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ..........аймгийн У сумын Ж багт байрлах ............аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........аймгийн .......сумын ......багт оршин суух хаягтай О*он овогт Ж-ийн Г-гт холбогдох гэм хорын хохирол 227,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
...........аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Ж.Г нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 00000 улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад .......н аймгийн А сумын Ч багийн нутаг О-ын ам гэдэг газарт зам тээврийн осол гаргаж Р.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан. Хохирогч Р.Б*ийн эмчилгээ хийлгэсэн зардал 227,102 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.", Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар Ж.Г-аас гэм хорын хохирол 227,102 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ж.Г нь шүүхэд төлбөрийг шилжүүлсэн талаарх дансны хуулгыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..........аймгийн Прокурорын газрын хариуцагч Ж.Г-т холбогдуулан 227,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 227,102 төгрөгийг төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу хариуцагч Ж.Г*-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,731.5 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ........аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Г*т холбогдох 227,102 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,731.5 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ