Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 150/ШШ2025/00411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ....... аймгийн ........ сумын .... дүгээр баг ..... дугаар байрны ...... тоотоод оршин суух хаягтай, . овги.......йн .......... /РД: ......../ хүсэлттэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр, хүсэлт гаргагч *******, гэрч *******, ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие .... овогтой ......... нь .... оны .... сарын ....-ны өдөр ........ аймгийн ...... суманд төрсөн. 2004 оны 03 дугаар сарын 12-нд ........-д Тээрэм цехэд ПАБ-ийн нэмэлт тохируулагчаар ажилд орсон. Тус тушаал дээр миний аавын нэрийг ....... гэж буруу бичсэн миний иргэний үнэмлэх болон бусад тушаалууд бүгд ......... бичигдсэн. Иймд миний аавын нэр буюу овгийн зөрүүг арилгаж өгнө үү. Мөн ........ хотын Худалдаа бэлтгэлийн харьяа ........ хорооны Худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 05 дугаар сарын 15-наас 1992 оны 03 дугаар сарыг дуустал худалдагч кассчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...гэжээ.

 

Хүсэлт гаргагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:

Миний бие ....... овогтой ........ нь 1967 оны 10 сарын 05-ны өдөр ....... аймгийн ......... суманд төрсөн. 2004 оны 03 дугаар сарын 12-нд ......... ХК-д Тээрэм цехэд ПАБ-ийн нэмэлт тохируулагчаар ажилд орсон.

Тус тушаал дээр миний аавын нэрийг ........ гэж буруу бичсэн миний иргэний үнэмлэх болон бусад тушаалууд бүгд ........ бичигдсэн. Иймд миний аавын нэр буюу овгийн зөрүүг арилгаж өгнө үү. Мөн ........ хотын Худалдаа бэлтгэлийн харьяа ........ хорооны Худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 05 дугаар сарын 15-аас 1992 оны 03 дугаар сарыг дуустал худалдагч кассчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, ...... “........” хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 122 тоот “Ажилд авч ажиллуулах тухай” тушаал, *******ийн “...........” хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 131 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, *******ийн “........” хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 474 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, *******ийн “..........” хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/489 тоот “Орон тоо батлах тухай” тушаал, *******ийн “..........” хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 243 тоот “Зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийх, орон тоог батлах, зарим ажилтныг томилон ажиллуулах тухай” тушаал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 133857 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 116445 тоот бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, 500174 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, 454192 дугаарын бүртгэлтэй паспартын хуулбар, БНМАУ-ын Ардын боловсролын яамны 211 тоот мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, 119 тоот төрсөний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 129367 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрсний бүртгэлийн лавлагаа, ******* хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ******* хорооны худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1992 оны 03 дугаар сарыгн 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээсэн 49 тоот мэргэжлийн 3 дугаар зэргийн үнэмлэхийн хуулбар, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон “Үйлдвэрийн Тэргүүний ажилтан” тэмдэгийн үнэмлэхийн хуулбар, 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нээсэн 0337914 тоот Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 1995 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн 133857 тоот Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 000055001 тоот татвар төлөгчийн үнэмлэхийн хуулбар, Е3195558 тоот гадаад паспортын хуулбар, .......... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 03 сарын 20-ны өдрийн 5066 тоот Архивын лавлагааны хуулбар, *******-Уул аймгийн Төрийн архивын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 422 тоот тодорхойлолтын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24639 тоот Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медалын үнэмлэхийн хуулбар, 2024 оны ******* хотын 40 жилийн ойн медалын үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            ******* нь шүүхэд бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт шүүхэд  гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэн ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор

“...........” ХК-ийн 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 112 тоот гүйцэтгэх захирлын тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох,

*******-Уул аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ******* хорооны Худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг тус тус  шүүхэд гаргажээ.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээс  дүгнэхэд:

            1.”............” ХК-ийн 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 112 тоот “Ажилд авч ажиллуулах тухай” тушаалын нэг дэх заалтад ........ овогтой ........ гэж бичигдсэн нь түүний .......... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний лавлагаанд ........ овогт ............. гэж бичигдсэнтэй нэр зөрүүтэй байна. (х.х-ийн 4, 33 дугаар хуудас)

 

Иймд “...........” ХК-ийн 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 112 тоот “Ажилд авч ажиллуулах тухай” тушаалын нэг дэх заалтын жинхэнэ эзэмшигчээр *******г тогтоож шийдвэрлэлээ.

 

            ******* нь 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл худалдагчаар *******-Уул аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ******* хорооны Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байгаад ******* хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ******* хорооны худаладаа бэлтгэлийн трестэд шилжин ажиллаж улмаар  1992 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ******* хорооны худаладаа бэлтгэлийн трестийн даргын 18 тоот тушаалаар тус байгууллага “Ялалт” компанид шилжиж байгаатай холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөн байна.

            Дээрх үйл баримт нь *******гийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ******* хорооны худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1992 оны 03 дугаар сарыгн 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

            Гэрч *******гийн: ...******* бид 2 *******ийн Худалдаа бэлтгэлийн ангид хамт 1990 оноос 1996 он хүртэл хамт ажиллаж байсан. Би 1996 онд амаржиж, хүүхэд асрах чөлөө авсан. Бид 2 худалдагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

            Гэрч *******гийн: ...*******тай хамт Худалдаа бэлтгэлийн трестэд хамт ажиллаж байсан. Бид хоёр худалдагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг   зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. ( х.х-ийн 16  дугаар хуудас),

 

             Иймд *******г 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл худалдагчаар *******-Уул аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ******* хорооны Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар  “.............” ХК-ийн 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 122 тоот “Ажилд авч ажиллуулах тухай” гүйцэтгэх захирлын тушаалын  нэг дэх хэсгийн заалтад  холбогдох баримт бичгийн жинхэнэ эзэмшигч ............. мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ......... овгийн ............ 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл *******-Уул аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ******* хорооны Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

            3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА