Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 150/ШШ2025/00412

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....... аймгийн ....... сум ....... дүгээр баг ...... дугаар байрны ...... тоотод оршин суух ........ овгийн ............ (РД:.............) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ аймгийн ....... сум ........ дүгээр баг ....... дугаар байр ........ тоотод оршин суух . ..........  (РД:.........) холбогдох  23,126,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* нь хариуцагч *******ад холбогдуулан 23,126,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ:

“...Миний бие ......... нь 2024 оны 04 дүгээр сараас эхлэн 2025 оны 08 дугаар сар хүртэл олон удаагийн давтамжтай ............. ...... банкны ......... данс руу мөнгө шилжүүлсэн.

******* нь мөнгө зээлээч цалингийн зээл авхуулж эргүүлж төлнө, одоо нэг зээл хаачаад нэмээд төлнө гэх мэтээр авсан. 2025 оны 06 дугаар сард бүх зээлээ бүрэн барагдуулна гэж бичиг үйлдэж өгсөн боловч одоог хүртэл төлөөгүй тул *******аас үндсэн зээл болох 19,346,900 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

2024 оны 04 дүгээр сараас эхлэн 2025 оны 08 дугаар сар хүртэл ........... нийт 23,126,900 төгрөг зээлсэн бөгөөд өмнөх өргөдөл дээрээ дутуу нэхэмжлэгдсэн тул үлдэгдэл болох 3,780,000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж

2025 оны 06 дугаар сард бүрэн төлнө гэсэн боловч хариуцагч тал хэл амаар доромжилж гар утас булаан авч манай гэр бүлийн гишүүд рүү доромжилсон утгатай бичвэр илгээж сэтгэл санааны хохирол нэмж учруулаад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг яаралтай үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Бямбасүрэн нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж оролцож байна. Хариуцагч *******ын авсан гүйлгээний талаар нотлох баримт хавсаргаж өгсөн. ******* нь удаа дараа хариуцагчийг хэлэх хэлэхгүй үгээр дарамталдаг. Энэ нь эрүүгийн хуульд зааснаар заналхийлсэн, бусдын байранд хууль бусаар нэвтэрсэн, хүний нууцад халдаж, задруулсан. Нэхэмжлэгчийн охидыг хүртэл айлган сүрдүүлдэг. Сүүлд ******* нь хүн зодчихлоо хэдэн төгрөг өг гэж залгасан байсан. Нэхэмжлэгчийн айлган сүрдүүлж нийт 23,126,000 төгрөг авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэхэмжилж буй мөнгөн дүнг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү...” гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ: “...Би анх өөрөө чат бичиж танилцсан нь үнэн. Анх 900,000 төгрөг зээлж авсан үнэн. Бусад мөнгийг зээлж авсан зүйл байхгүй. Энэ хүн өөрөө уулзаж учиръя, хүрээд ир хүүхдүүд унтчихлаа, хүүхдүүд төмсөнд явчихлаа гэх мэтээр дуудаад жил гаран унтаж хэвтээд явсан.

Сүүлд ах дүү нар нь намайг дарамтлаад хууль хяналтын байгууллагад гомдол гаргана гэхээр би хууль журмын дагуу шийдэгдэх байлгүй дээ гэж хэлсэн. Энэ хүн өөрөө манай гэрт ирээд хоол унд хийгээд, ..... дугаар байранд зундаа ах дүү нар нь ээж нь хөдөө явчихдаг эзэнгүй байранд дууддаг байсан.

Энэ нэхэмжилж байгаа үнийн дүн миний дансаар орсон нь үнэн. Би энэ хүнээс зээлж аваагүй, надад  санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан.

Эвлэрүүлэн зуучлал дээр ирээд уулзаад энэ мөнгөө зээл гэж явуулахгүй яасан юм бэ? гэж хэлж байсан. Би өөрөө ......... банканд өндөр зээлтэй болохоор чамд буцаан төлөх боломжгүй гэдэг талаараа ч хэлж байсан. Би цалингаас зээлээ төлөөд тамхины л мөнгөтэй үлддэг. Надад алдаж онох эрх байхгүй, дахиж ээжийгээ зовоогоод баймааргүй гэж хэлсэн...” гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан иргэн *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж 254,684.50 төгрөг төлсөн баримт, 75,430 төгрөг төлсөн баримт, хариуцагчийн төлбөр төлөх тухай өргөдөл, нэхэмжлэгчийн банкны дансны дэлгэрэнгүй  хуулга, талуудын хоорондоо харилцсан зурвас, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг  бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн хэлэлцэв.                                                        

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон Үүнд: *******ад  2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 23,126,900 төгрөг зээлдүүлж, түүний ......... банкны .......... тоот дансанд шилжүүлсэн гэв.

Хариуцагч ******* нь 900,000 төгрөг зээлж авсан бусдыг нь санхүүгийн дэмжлэг гэж үзсэн тул төлөхгүй гэж татгалзаж байна.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Нэхэмжлэгч  ******* өөрийн .......... банкны ......... дугаарын данснаас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн *******ын ......... банкны ............ дугаарын  дансанд 23,126,900 төгрөг шилжүүлсэн нь ......... банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар   нотлогдож байна.  Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “...Мөнгө буюу эд хөрөнгийг    зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж тус тус заажээ

 

Нэхэмжлэгч ******* ........ банкны ......... дугаарын данснаас хариуцагч *******ын ******* банкны *******  дугаарын  дансанд 23,126,900 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн ******* банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар   нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээ”  байгуулагдсан гэж дүгнэв.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “...Зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж  төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ...” гэж заажээ.

 Нэхэмжлэгч *******т ******* нь “...20 сая төгрөгийн өртэй тул энэ өрийг 6 сард барагдуулна...” гэж  2025 оны 03 дугаар сарын 29-ны өдөр  бичиж гарын үсэг зурж өгсөн байна.( х.х-ийн 9-рт )

Үүнээс үзэхэд зээлдэгч ******* зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлэхээр товлон тогтоосон хугацаа болох  2025 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс нэг сарын дотор зээлийн гэрээний  үүргээ биелүүлээгүй байна.

 Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар *******аас 23,126,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн 44.1.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******аас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 273,584 төгрөг гаргуулан *******т олгож, мөн улсын орлогоос илүү төлөгдсөн 56,530 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

            1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч *******аас 23,126,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,114 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 273,584 төгрөгийг гаргуулан *******т олгож, мөн улсын орлогоос илүү төлөгдсөн 56,530 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.САРАНТУЯА