2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/00305

 

2026         01          05                                     191/ШШ2026/00305

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- *******,*******, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, *******, “Хаан банк” ХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- *******,*******, монел 20-р гудамж *******, Боржигон овогт Уранбилэг-н Лхавгасүрэнд холбогдох, 

зээлийн гэрээний үүрэгт 29,501,243.9 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь банктай 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн №ЗГ/58074379 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, №БГХ/58074379 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 28,867,900 төгрөгийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,971,514.9 төгрөг, зээлийн хүү 2,024,684.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,292.3 төгрөг, нийт 4,998,491.9 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч ******* нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 240 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Мөн талууд нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйл цахим хэлбэрээр хийх хэлцэл-н 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхийн 7.1-д банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж, мөн хуулийн 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. 

Иймд зээлдэгч *******гээс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 25,896,385.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,512,547.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 92,311.5 төгрөг, нийт 29,501,243.9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ /хх-1-2/.

 

2. Хариуцагч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хаан банк ХК-ийн гаргасан 29,501,243.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,638,962.6 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөгөөр, 

2027 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2027 оны 02 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2027 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2027 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2027 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөг, 2027 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,638,957.9 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-31/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хаан банк’’ ХК нь *******д-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,896,385.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,512,547.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 92,311.5 төгрөг, нийт 29,501,243.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

2. Хариуцагч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардан авч /хх-24/, нэхэмжлэлийн шаардлага болох 29,501,243.9  төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2027 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-нд тус бүр 1,638,957.9 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар бичгээр хүсэлтээ гаргасан байна /хх-31/.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус зохицуулсан.

 

4. Хэрэгт *******-н Хаан банкинд эзэмшдэг******* тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 28,867,900 төгрөг зээл олголт гүйлгээний утгаар шилжүүлсэн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга баримт авагдсан бөгөөд хариуцагч ******* нь цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсанд маргаагүй, нэхэмжлэгчийн шаардсан 29,501,243.9 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зохицуулсан. 

 

6. Иймд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,456 төгрөгийн тал хувь болох 152,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 152,728 төгрөгийг, хариуцагчаас 152,728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хаан банк” ХК /РД-*******/-н шаардсан 29,501,243.9 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Боржигон овогт Уранбилэг-н Лхавгасүрэн /РД-/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, 

уг төлбөрийг 2026 оны 01-р сарын 30-ны дотор 1,638,962.6 төгрөгөөр, 02-р сарын 28-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 03-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 4-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 5-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 6-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 7-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 8-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 9-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 10-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 11-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 12-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 

2027 оны 01-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 02-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 3-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 04-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 5-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр, 6-р сарын 30-ны дотор 1,638,957.9 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,456 төгрөгийн тал хувь болох 152,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 152,728 төгрөгийг, хариуцагч *******-с 152,728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт “энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч ******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 
 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ