| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/00004/и |
| Дугаар | 191/ШШ2026/00227 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2026/00227
2025 12 30 191/ШШ2026/00227
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- *******,*******, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 5 давхар,******* тоотод байрлах, “Ашид капитал ББСБ” ХХК /РД-*******/-н нэхэмжлэлтэй,
*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 7105571370 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,640,000 төгрөгийн зээлийг сарын 2.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 903 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 2,256,037.31 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 303/132025/01290 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулж өгнө үү /хх-1/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ашид капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. ******* нь 2025 оны 12 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул тус эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт хүргүүлж байна гэжээ. /хх-29/.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК нь иргэн *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан /хх-1/.
Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 12-р сарын 3-ны өдрийн10/13263 тоот итгэмжлэлээр төлөөлөгч ******* нарт хоёр жилийн хугацаатай олгосон байна /хх-4/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлдэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсан.
Иймд хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ашид капитал ББСБ” ХХК нь иргэн *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан “Ашид капитал ББСБ” ХХК /*******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ