Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 124

 

2018 оны 6 сарын 27 өдөр                       2018/ШЦТ/124                               Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0152/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       А.Цэрэндулам,

Улсын яллагч                                          Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                Э.Б нарыг оролцуулан

  Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхий мэргэн овогт Эрдэнэцэцэгийн Ялалбатад холбогдох 1839002250133 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1993 оны 05 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Эрхий мэргэн овогт Эрдэнэцэцэгийн Б /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08, 09 дүгээр саруудад Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгонд оршин суух иргэн Г.Отгоннацагийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа зуух, хивсэнцэр, хүрз, бээлий, дээл, малгай, гудас, хөнжил, матрас зэргийг завшиж 481.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08, 09 дүгээр саруудад Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгонд оршин суух иргэн Г.Отгоннацагийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа зуух, хивсэнцэр, хүрз, бээлий, дээл, малгай, гудас, хөнжил, матрас зэргийг завшиж 481.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Г.Отгоннацагын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 2 дугаар хороо Нэгдлийн төв 6 дугаар гудамжны 04 тоотод өөрийн эзэмшлийн 15*5 харьцаатай хувийн байшинтай. Би Эрдэнэцэцэг болон түүний хүү Б нарыг өөрийнхөө байшинд амьдаруулсан. Би Быг миний байшин  эд зүйлийг манангаа дотор нь амьдар гэж хэлсэн.....Эрдэнэцэцэг Бор-өндөр сум явчихаар Б ганцаараа манай байшинд амьдарч байсан....Би Бэрх тосгонд ирээд байшингийнхаа гадна хаалганы цоожийг хүнээр эвдүүлж байшиндаа ороход, үүдний мухарын өрөөнд байсан 1 ширхэг зуух, хүрз байхгүй байсан. Том өрөөнд ороход хөнжил гудас, матрас алга болсон байсан. Том өрөөний баруун гар талд жижиг өрөөнд ороход 2 ширхэг хивс, шаргал өнгийн цүнхтэй ажлын 4 боодол бээлий байхгүй байсан. 1 боодолдоо 10 ширхэгтэй байдаг нийт 40 ширхэг ажлын бээлий байхгүй байсан. Мөн өрөөнд байсан авдран дотроос эрэгтэй хүний цэнхэр өнгийн дээл, малгай байхгүй байсан.....Би Эрдэнэцэцэг, Б нар миний байшинг харж манаж байгаарай гэж нэг өрөөндөө амьдруулсан. Байшингаа хариуцуулж үлдээсэн юм чинь доторх эд зүйлийг мөн адил хариуцуулсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-20 хуудас/

Хохирогч Г.Отгоннацагаас дахин мэдүүлэг авсан: “...... Б нь миний зуух, хивсийг авчирч өгсөн. Би бусад алдсан эд зүйлээ Баас нэхэмжлэхгүй. Надад санал хүсэлт гомдол, байхгүй.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22 хуудас/

Гэрч С.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Быг танина манай баруун талд Отгоннацаг гэдэг хүний байшинд найз охин Өнөрмаагийн хамт 2017 оны зун байдаг байсан.....Анх Б ээж дүү нартайгаа Отгоннацаг гэдэг хүний байшинд байдаг байсан сүүлдээ Б ганцаараа байгаад байдаг байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 хуудас/

Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны намар сар өдрийг нь санахгүй байна. Манай гэрт Б улаан эрээн өнгийн 1 ширхэг хивс 10000 төгрөгөөр зарна авах уу гэж орж ирсэн. Би авахгүй гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт манай нөхөр Амаржаргал, Лхагвахүү бид нар байсан. Лхагвахүү гэх хүн хивс худалдаж авна гээд Б манай гэрт орж ирээд Лхагвахүүд 10000 төгрөгөөр хивсээ зарчихлаа гэж орж ирсэн. Бын зарна гэж байсан хивс нь шинэвтэр хивс байсан хэмжээг нь бол мэдэхгүй байна...Б цэнхэр өнгийн хамер алгатай ажлын бээлий, улбар шар өнгийн ажлын бээлийг дэлгүүрт тавьж заруулж байгаа гэж байсан. Би аль дэлгүүрт тавьж зарсныг нь мэдэхгүй..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 хуудас/

Гэрч Д.Лхагвахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сард шиг санаж байна сарыг нь андуурч байж магадгүй. Би Амаржаргалын гэрт байж байхад Б орж ирсэн. Б орж ирээд би хивс зармаар байна гэж хэлсэн....Б миний өөрийн хивс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хивсийг 10.000 төгрөгөөр худалдаж авсан....Б хивсийг өөрөө надад авчирч өгсөн. Улаан эрээн өнгийн 1 метр орчим өргөнтэй 3 метр гаран урттай хивс байсан. Миний Баас худалдаж авсан хивс манай гэрт байгаа. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30 хуудас/

Гэрч Л.Оюуннямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сард намайг дэлгүүртээ худалдагч хийгээд сууж байхад Э.Б нь ногоон өнгийн резинэн алгатай цагаан өнгийн ажлын бээлий хэдэн ширхэгийг барьж манай дэлгүүрт орж ирээд та энэ бээлийнүүдийг авчихгүй юу, шинэ бээлийнүүд байгаа юм. Би жоншний ажилд гарах гэсэн учраас оронд нь танаас 3 хайрцаг улаан шонхор тамхи, 3000 төгрөгийн үнэтэй 1 уут боовыг авах гэсэн юм гэж хэлэхээр нь би, үгүй гээд зөвшөөрөөгүй юм. Гэтэл надаас гуйгаад байсан учраас би түүнд хайрцаг тус бүр нь 2000 төгрөгийн үнэтэй 3 хайрцаг улаан шонхор тамхи , 3000 төгрөгийн үнэтэй 1 уут гурилан боовыг өгч оронд нь ажлын бээлийнүүдийг авч дэлгүүртээ тавьж зарсан юм. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-37 хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны дүгнэлт...../ХХ-ийн 40-45 хуудас/

 Сэжигтэн Э.Ялалбатын мөрдөн байцаалтан өгсөн: Отггоннацаг эгч, ээж бид хоёроор байшингаа харуулж үлдээсэн. Отгоннацаг эгч бидгийг байшингийн гал тогооны өрөөнд амьдар гэж хэлсэн. Би хүйтэн болохоор дараад бусад өрөөнд орсон ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-33 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Отгоннацагт 481.800  төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжилэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн хохирол төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Эрхий мэргэн овогт Эрдэнэцэцэгийн Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ялалбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ялалбатыг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ялалбатын тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ялалбатад анхааруулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ялалбатад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ