Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2026/00691

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би, 

Нэхэмжлэгч: ,,,,, ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: , *******,*******,*******,*******,******* оршин суух, *******ын ******* *******-д холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 14,915,928.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хулууд овогт *******ын ******* нь 2021 оны 05-р сарын 28-ны өдөр тай ЗГ/******* тоот Кредит картын гэрээг зээлийн эрхийн хэмжээг 15,000,000 төгрөг, жилийн хүү /бэлэн бус/ 24 хувь, жилийн хүү /бэлэн/ 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсний хүү 24 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг тухайн зээлийн хүүгийн 12 хувь, төлбөр эргэн төлөх өдрийг сар бүрийн 25-с өмнө, төлбөр эргэн төлөх доод хувийг 10 хувь, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувийг 50 хувь байхаар харилцан тохиролцож 2 жилийн хугацаатайгаар байгуулсан. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/******* тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Кредит картын зээлийн гэрээний хугацааг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болгон зээлийн эрхийг 15,000,000 төгрөг болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч М.******* нь дээрх зээлийн гэрээний дагуу нийт 405,862,287.79 төгрөгийн зээл, хүү, шимтгэлийн төлбөр төлөхөөс 390,946,359.33 төгрөгийн төлөлт хийсэн боловч тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд хариуцагч М.*******ас 2025 оны 11-р сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 14,915,928.46 төгрөг. гэжээ.  

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* овогтой ******* миний бие ХК-ийн нэхэмжилсэн 14,915,928.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал сар бүр 2,983,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,983,928.46 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан 14,915,928.46 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,915,928.46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал сар бүр 2,983,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,983,928.46 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна. 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,915,928.46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал сар бүр 2,983,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,983,928.46 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,530 төгрөгөөс 116,265 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 116,265 төгрөг, улсын төсвийн данснаас 116,265 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.  

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР