2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/00428

 

 

 

   

 

    2026             01              08                                                   192/ШШ2026/00428

                                               

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 онд НААҮМТС-ийг 7 дугаар сард төгсөж 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Барилга засварын нэгдсэн трестэд хуваарилагдан засалчнаар ажиллаж байгаад 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс уг трест өмч хувьчлалд орж Улаанбаатар хотын өмч хувьчлалын комиссын 47 тоот тогтоолын дагуу “Ундрам”, “Шинэчлэл” хоршоод болж өөрчлөгдөхөд “Ундрам”, “Шинэчлэл” хоршоонд засалчнаар үргэлжлүүлж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 жил 6 сар тасралтгүй ажилласан. Уг хугацаанд ажилд томилогдсон тушаал байгаа боловч чөлөөлөгдсөн тушаал архиваас гарахгүй байгаа, лавлагаанууд авсан болно. Иймд ******* намайг 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трест/нэр хэлбэрээ өөрчилсөн “Ундрам” хоршоо, “Ундрам” ББХК, “Шинэчлэл” хоршоо, “Шинэчлэл” ХК/-д засал чимэглэлчнээр ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 6 тал/-аар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трест/нэр хэлбэрээ өөрчилсөн “Ундрам” хоршоо, “Ундрам” ББХК, “Шинэчлэл” ХК/-д засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болох түүний гаргасан хүсэлт, Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трестийн даргын 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 123 дугаартай тушаалын хуулбар/ХХ 7 тал/, баярын бичиг, диплом/ХХ 8-13 тал/, Хөдөлмөрийн дэврийн хуулбар/ХХ 14 тал/,  Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаартай тушаалын хуулбар, хавсралт/ХХ 15-17 тал/, Нийслэлийн архивын газар болон үндэсний төв архивын тодорхойлолт/ХХ 18, 20 тал/, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэл төлөлтийн лавлагаа/ХХ 19 тал/, *******гийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 22, 29-31 тал/, гэрэл зургийн хуулбар/ХХ 23-24 тал/, *******ийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар/ХХ 63 тал/, *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 72-74 тал/, шүүхийн журмаар бүрдүүлсэн Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/1231 дугаартай албан бичиг/ХХ 39-40 тал/, Нийслэлийн архивын газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/965 дугаартай албан бичиг, хавсралт болох Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 123 дугаартай тушаалын хуулбар/ХХ 41-47 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/13892 дугаартай албан бичиг, хавсралтууд болох “Шинэчлэл инвест” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, “Ундрам” хоршооны гэрээний хуулбар/ХХ 48-61 тал/, хүсэлт гаргагчийн Барилга засварын нэгдсэн трестийн ажлын газрын нэвтрэх үнэмлэх/пропуск ХХ 74 тал/, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 794 дугаартай албан бичиг, шимтгэл төлөлтийн лавлагаа/ХХ 75-76 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/14708 дугаартай албан бичиг, хавсралтууд болох *******, Т.Энх-Амгалан нарын ХААТР-1, ХААТР-11, ХААТР-15 маягтын хуулбар/ХХ 77-82 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******ийн хүсэлтээр гэрч *******гаас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд *******ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ***-ийг 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трест/нэр хэлбэрээ өөрчилсөн “Ундрам” хоршоо, “Ундрам” ББХК, “Шинэчлэл” хоршоо, “Шинэчлэл” ХК/-д засал чимэглэлчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ***