2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/00468

 

 

 

 

 

 

 

     2026             01              09                                             192/ШШ2026/00468

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,101,260.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "*******" ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******, *******  нар нь "*******" ХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1480105313 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 17,576,489.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,532,787.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,397.66  төгрөгийг төлсөн. Иргэн *******, ******* нар 1480105313 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 90 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 32,423,510.45 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 1,654,677.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,072.45 төгрөг нийт 34,101,260.22 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,101,260.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 240,313.92 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,860,946.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,091.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "*******" ХК нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,101,260.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 240,313.92 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,860,946.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,091.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. "*******" ХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,101,260.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 240,313.92 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,860,946.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,095 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,086,091.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******, ******* нараас 164,228 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,456 төгрөгөөс 164,228 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан "*******" ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******, ******* нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

ШҮҮГЧ                                    ***