| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00017/И |
| Дугаар | 157/ШШ2026/00014 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 157/ШШ2026/00014
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймаг, Х сум 2 дугаар баг Б, Тэмүүжин Н-03 тоот Н БЗГ ХХК-ийн Х аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг 300 дугаар байрны 00 тоотод оршин суух, Г овогт Ухнын О-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 100,534,300 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н БЗГбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн Х аймаг дахь салбарын захирал С.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Зээлдэгч У.О-той нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Н БЗГбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-с 0000 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,500,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 2.9% хувийн хүүтэйгээр, автомашин худалдаж авах зориулалтаар, Toyota prius-XW30 /2011 2025/ Toyota маркийн, ZVW301390330 арлын дугаартай, 5968 ХЭА улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан болно.
3Н барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь 2025 оны 03 сарын 20-ны өдөр зээлдэгч У.О-ийн 0000 тоот дансанд 15,500,000 төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь 0000 тоот данстай зээлийн үндсэн зээлд 462,318.88 төгрөг, нндсэн хүүнд 1,354,483.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,590.13 төгрөгийг төлсөн.
Н БЗГбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, тохиролцож байсан боловч 2025 оны 000 дугаар 18-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 152, Үндсэн зээлийн үлдэгдэл 14,921,60000.51 төгрөг, үндсэн хүү 2,5009,0014.00 төгрөг, алданги: 32,908.49 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 100,534,300 төгрөг.
Иймд хариуцагч У.Огоос нийт 100,534,300 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч У.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие нь Нэткапитал Ай Жи Эй барьцаалан зээлдүүдэх газар ХХК-ийн 100,534,300 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Сар бүр бага дүнгээр төлж барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н БЗГбарьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч У.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,534,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч У.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Нэткапитал Ай Жи Эй барьцаалан зээлдүүдэх газар ХХК-ийн 100,534,300 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Сар бүр бага дүнгээр төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 004 дүгээр зүйлийн 004.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч У.О-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 100,534,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н БЗГбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,622 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 245,622 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч У.Огоос 122,811 төгрөг, Төрийн сангийн орлогоос 122,811 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н БЗГбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 004, 005 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 004 дүгээр зүйлийн 004.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н БЗГбарьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 100,534,300 (арван долоон сая таван зуун гучин дөрвөн мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 004 дүгээр зүйлийн 004.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н БЗГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,622 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч У.Огоос 122,811 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 122,811 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н-т ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005 дугаар зүйлийн 005.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч У.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 004 дүгээр зүйлийн 004.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ