| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/31547/И |
| Дугаар | 197/ШШ2026/00598 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2026/00598
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,,,-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, *******,*******,*******,*******ы **************-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,599,832.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.******* нь ББСБ ХХК-тай 2025.01.13-ны өдөр цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулсан. " ББСБ" ХХК-иас 2025.01.13-ны өдөр хэрэглээний зээлийн шугамаар 2,460,000 төгрөг, 2025.01.13-ны өдөр худалдан авалтын зээлийн шугамаар 4,920,000 төгрөг, нийт 7,380,000 төгрөгийг хэрэглээний болон худалдан авалтын шугамаар зээл авсан. Гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн зээлдэгч огт эргэн төлөлт хийгээгүй ББСБ ХХК-иас дараа зээлээ төлөх, эргэн төлөлт хийхийг мэдэгдэж сануулсан боловч төлөлт хийхгүй нийт 241 өдрийн хугацаа хэтрэлттэй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд хариуцагч Б.******* байгуулсан 2025.01.13-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг үндэслэн үндсэн зээл 7,380,000 төгрөг, үндсэн хүү 2,964,940.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,492.0 төгрөг, олголтын шимтгэл 98,400 төгрөг нийт 10,599,832.3 төгрөг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Батсайхан овогтой ******* миний бие ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 10,599,832.03 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл, нийт 12 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, нэг сарын төлөлт 883,319.35 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 10,599,832.03 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,599,832.03 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл, нийт 12 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, нэг сарын төлөлт 883,319.35 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,599,832.03 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл, нийт 12 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, нэг сарын төлөлт 883,319.35 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,547 төгрөгөөс 92,273.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 92,273.5 төгрөг, улсын төсвийн данснаас 92,273.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР