Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 309/ШШ2025/01505

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 309/ШШ2025/01505

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: ******* овогтой *******

Хариуцагч: ******* овогтой ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9 401 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Болорцэцэг,

Хариуцагч: Д.******* /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 11 сарын 28-ны өдөр иргэн ******* овогтой ******* Бид гялс ******* ХХК-аас 25 390 000 төгрөгийн зээлийг олгосон болно. Гэвч тус зээлийн эргэн төлөлтийг 2024.04.01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл төлбөр хийгдээгүй болно. 2025.09.10-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9 401 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2025 оны 9 сарын 10-ны өдөр хариуцагч ******* овогтой *******, ******* овогтой ******* нарт холбогдох 9 401 000 төгрөгийн нэхэмжлэл шүүхэд гаргасан. Одоо нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч М.*******, Д.******* нарт холбогдуулан 9 401 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс бичгээр үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.4-т зааснаар Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 165 366 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ОТГОНЖАРГАЛ