| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00563/И |
| Дугаар | 157/ШШ2026/00015 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 157/ШШ2026/00015
2025 12 30 157/ШШ2026/00015
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, П гудамж А 13 давхар, 1301А тоот, "П ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг Х 7-3 тоотод оршин суух, Ч-ны Б-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 14,544,591.53 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "П ББСБ"ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Б-ээс үндсэн зээл 11,883,822.18 төгрөг, зээлийн хүү 2,554,097.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,171.54 төгрөг, бусад 7,500 төгрөг, нийт 14,544,591.53 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус апп-аас авснаа хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 сараас хуваарийн дагуу төлөлтөө хийж бүрэн төлж дуусгана.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "П ББСБ"ХХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,544,591.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ч.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 сараас хуваарийн дагуу төлөлтөө хийж бүрэн төлж дуусгана.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,544,591.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "П ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,673 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 230,673 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Б-ээс 115,336.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос 115,336.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ"ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б-д холбогдох 14,544,591.53 (арван дөрвөн сая таван зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн нэгэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,673 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Б-ээс 115,336.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 115,336.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ"ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ