| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00015/И |
| Дугаар | 157/ШШ2026/00016 |
| Огноо | 2025-12-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 157/ШШ2026/00016
2025 002 300 0057/ШШ2026/000006
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 6,07 тоотод байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 00 дүгээр баг 42 дугаар байрны 00 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Э-дхолбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 8,263,4400.36 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 002 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 002 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Э-с зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,343,520.05 төгрөг, үндсэн хүү 3,493,898.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 426,022.80 төгрөг, нийт 8,263,4400.36 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Баяраа овогтой Эрдэнэбат нь Х компанийн 8,263,4400.36 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 000-нд төлж барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Э-дхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,263,4400.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Х компанийн 8,263,4400.36 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 000-нд төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.00 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Эын нэхэмжлэлийн шаардлага болох 8,263,4400.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0047,0062 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 0047,0062 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Э-с 73,582.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос 73,582.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.00 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
00.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-дхолбогдох 8,263,4400.36 (найман сая хоёр зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөчин нэгэн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0047,0062 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Э-с 73,582.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 73,582.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 008 дугаар зүйлийн 008.00.00 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ