| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/39043/И |
| Дугаар | 197/ШШ2026/00831 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2026/00831
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: *******,, , Сэнтрал , хаягт байрлах -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,*******,*******, *******гийн ******* *******-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,178,060.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* тоот Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт үндсэн зээл 10,464,845.03 төгрөг, үндсэн хүү 1,655,845.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,770.95 төгрөг, нотариатын төлбөр 24,000 төгрөг, нийт 12,178,060.39 төгрөгийг хариуцагч *******гийн *******оос гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* овогтой ******* миний бие -ийн нэхэмжилсэн 12,178,060.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 28-ны өдрөөс 2026 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл, сар бүрийн 28-ны өдөр, нэг сарын төлөлт 1,217,806.39 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч М.*******т холбогдуулан 12,178,060.39 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,178,060.39 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 28-ны өдрөөс 2026 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл, сар бүрийн 28-ны өдөр, нэг сарын төлөлт 1,217,806.39 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,178,060.39 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 28-ны өдрөөс 2026 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл, сар бүрийн 28-ны өдөр, нэг сарын төлөлт 1,217,806.39 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,799 төгрөгөөс 104,899.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 104,899.5 төгрөг, улсын төсвийн данснаас 104,899.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР