| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00005/И |
| Дугаар | 157/ШШ2026/00027 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2026/00027
2025 01 05 157/ШШ2026/00027
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 1 дүгээр баг, Н 5 дугаар гудамж .... тоот хаягт байрлах, Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Г1285 тоотод оршин суух, Б овогт Г-ын Б-д холбогдох
“Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 150,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газрын ерөнхий П Ц.Ишүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ХариуцагчГ.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Х аймгийн Б сумын 3 дугаар баг Г-н 1228 тоотод хамтран амьдрагч М.Т-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж зодож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчсөн зөрчил үйлдсэн. Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ЗШ/09 дугаартай шийтгэврээр холбогдогч Г.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогч М.Т нь Г.Б-д зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Х аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 150,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01/445 дугаартай албан бичигт “...Иймд танай П-ын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү” гэх хүсэлтийг тус П-ын газарт ирүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “П төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, П-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “П төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гзж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус заасны дагуу П нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тулГ.Баас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 150,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, П-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Х аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын П-ын газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэлийн шаардлага:
Хариуцагч Г.Баас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 150,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.
П-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
ХариуцагчГ.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х аймгийн Б сумын П-ын байгууллагаас нэхэмжилсэн 150,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газар нь хариуцагч Н.Гандолгороос “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 150,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
П-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “П төрийн ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “П төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус заасны дагуу Х аймгийн Б сум дахь Сум дундын П-ын газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй.
ХариуцагчГ.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Тийг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед нүүрэн тус газарт нэг удаа цохиж зодсоны улмаас М.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ЗШ/09 дугаартай шийтгэвэр, Х аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 32/148 дугаар албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байна. /хх-ийн 8, 11-12 хуу/
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул хариуцагч Г.Баас 150,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь “...150,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Иймд хариуцагчГ.Бын нэхэмжлэлийн шаардлага болох 150,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.” гэж тус тус хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь Сум дундын П-ын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх хариуцагч Г.Б-д холбогдох иргэний хэргийг “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” буюу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,150 төгрөгийг тал хувиар бууруулж, 2,575 төгрөгийг хариуцагчГ.Баас гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь Сум дундын П-ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.ХариуцагчГ.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 150,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь Сум дундын П-ын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчГ.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2,575 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагчГ.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ