| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/40400/И |
| Дугаар | 197/ШШ2026/00836 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/00836
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: *******,,, ******* , гийн -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,, ******* *******,*******,******* ******* *******-д холбогдох,
7,605,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А. нь 2025.11.13-ны өдрийн 22:44 цагийн орчимд,ны нутаг дэвсгэр болох Хүннү молл их дэлгүүрийн урд яармагийн зам дээр баруунаас зүүн чиглэлд өөрийн эзэмшлийн Приус-41 маркийн ******* машинаар замын хөдөлгөөнд оролцож байх үед хариуцагч тал зүүнээс баруун чиглэлийн замаас буцаж эргэх үйлдэл гаргах үедээ согтуугаар эргэх үйлдэл гаргах үедээ согтуугаар машин жолоодож миний машины зүүн талаас мөргөж хохирол учруулсан болно. Хохирлыг тодорхойлвол тээврийн хэрэгслийн хохирол 6,267,500 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 488,000 төгрөг, машин ачилтын төлбөрт 100,000 төгрөг, засвар үйлчилгээ хийх ажлын хөлс 750,000 төгрөг, нийт 7,605,500 төгрөгийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 2025 оны 11 сарын 13-ны өдөр Приус-41 маркийн машиныг туслах замаас орж мөргөж хохирол учруулсан хохирол 7,605,500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан дээрх төлбөрөөс 7,100,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: овогтой би өөрийгөө төлөөлүүлж байсан Мөнхсайхан болон Золзаяа нараар дахин төлөөлүүлэхийг татгалзсан бичгийг 2026.01.02-ны өдөр өөрийн биеэр хүргэсэн билээ. Хүлээн авсанд талархлаа, Хариуцагч Ж.*******ад холбогдох шүүхийн шийдвэр дээр Ж.******* нь 7,605,500 төгрөгийн 7,100,000 төгрөгийг төлөхөөр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн учир миний зүгээс холбогдох нэхэмжлэлийн 505,500 төгрөгөөс татгалзсан уг хэргийн шийдвэр буюу захирамжийг хүлээн авахад бэлэн байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А. нь хариуцагч Ж.*******ад холбогдуулан 7,605,500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч А. нь 7,605,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 505,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 7,100,000 төгрөгийг хариуцагч Ж.******* бүхэлд нь төлөхөөр талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А. 7,605,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 505,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 7,100,000 төгрөгийг хариуцагч Ж.******* бүхэлд нь төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,650 төгрөгөөс 15,815 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 64,275 төгрөг, улсын төсвийн данснаас 64,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР