| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0154/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 132
2018 оны 7 сарын 06 өдөр 2018/ШЦТ/132 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0154/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хийчин овогт Зандангийн Бд холбогдох 1839000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт 1994 оны 04 дүгээр сарын 08-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг Хөдөө хэсэг “Баянцогт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Хийчин овогт Зандангийн Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төв “Бага Бор-Өндөр” гэх газарт 27-71 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 2.7 а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлөөгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” мөн дүрмийн 2.3 г-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгах цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Буянхишигийн зүүн шагайн дээгүүр дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төв “Бага Бор-Өндөр” гэх газарт 27-71 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 2.7 а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлөөгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” мөн дүрмийн 2.3 г-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгах цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Буянхишигийн зүүн шагайн дээгүүр дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 сарын 13-ны өдөр цагийн хувиарын дагуу 17 цагаас 22 цагийн хооронд тус сумын нутагт цагдаа, цагдаагийн ахлагч Мэгзэм, олон нийтийн цагдаа Эрдэнэбат нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр гарсан.Цэнхэрмандал сумын төв “Бага Бор-Өндөр” гэх газарт 27-71 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашиныг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийг жолоодож явсан. З.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь илтэд мэдэгдэж байсан. Би Бд хандан тээврийн хэрэгслээ унтрааж бууж ирнэ үү гэж шаардлага тавихад З.Б надад хандан би машинаас бууж чадахгүй ээ чаддаг юм бол буулгаарай гэж хэлсэн. Тухайн этгээдийн согтуугаар тээврийн хэрэгсэл хэрэгсэл жолоодож байгаа зөрчлийг таслан зогсоохоор уг тээврийн хэрэгслийн жолооч талын цонхоор толгой цээжин биеэ оруулж автомашины түлхүүрийг авах гэсэн боловч жолооч нь тээврийн хэрэгслээ унтраахгүйгээр шууд хөдөлж 50-60 метр явахад би хаалганаас зүүгдсэн байсан учир газарт унаж 27-71 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын 2 дугуй нь миний зүүн хөлний тавхай, шагай, шилбэ, өвдөг, гуян дээгүүр дайраад гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-11 хуудас/
Гэрч А.Мэгзэмийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...20 минутын дараа хэсгийн төлөөлөгч Буянхишиг над руу утасдаж иргэн Б, Монхоодой 2-г зогсоогоод шалгах миний хөлийг дайраад зугатаачихлаа гэж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 хуудас/
Гэрч О.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...хэсгийн төлөөлөгч Буянхишиг машинаасаа буугаад би жолоочийн эсрэг талын хаалгаар буугаад тухайн тээврийн хэрэгслийн ачааг шалгах гээд араар нь очсон. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч амрыг эрэе бичиг баримтаа шалгуулна уу гээд хэлэхэд нөгөө жолооч нь өөдөөс нэг юм хэлээд шууд машинаа хөдөлгөөд явахад хэсгийн төлөөлөгч Буянхишиг тухайн тээврийн хэрэгслийн түлхүүрийг авах гээд жолооч талын хаалганаас зүүгдэн 40-50 метр газар яваад унахад хойд дугуй нь төлөөлөгчийн хөлөн дээгүүр дайраад гараад явсан. Дараа нь 27-71 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашиныг эрэн сурвалжлан явахад зугатааж сүүлд баригдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 хуудас/
Шүүх эмнэлгийн №249 тоот дүгнэлт
М.Буянхишигийн биед зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 25 хуудас/
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн
МУ-ын ЗХД-ийн 2.7 а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлөөгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох мөн дүрмийн 2.3 г-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгах цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх 38 хуудас/
Сэжигтэн З.Бийн мөрдөн байцаалтан өгсөн: “...хэсгийн төлөөлөгч Буянхишиг машинаас бууж ирээд миний жолооч талын хаалганаас зүүгдэж явж байгаад үсрээд буусан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байсан болохоор цагдаад хараад сандраад шууд цааш яваад өгсөн. Миний машины ар талын дугуй хэсгийн төлөөлөгчийн машинаас үсэрч буусны дараа газарт унахад хөлөн дээгүүр дайраад явсныг мэдээгүй..... Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас цагдаа зогсоохоор нь айгаад хажуугаар нь машинтайгаа яваад өгсөн.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12,13, 35, 36 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний согтуугаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М. Буянхишигийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн бөгөөд түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хээчин овогт Зандангийн Бийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 3.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.Бд тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.
4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч З.Бийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З.Бд анхааруулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ