Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 882

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982, А/983 дугаар захирамжуудын “Ч*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/711 дүгээр захирамж хууль ёсны байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982, А/983 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/711 дүгээр захирамжийг хууль бус байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж байна. 

Нийслэлийн Засаг даргын А/983 дугаар захирамжаар газраа баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р******* нь Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982, А/983 дугаар захирамжуудын “Ч*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/711 дүгээр захирамж хууль ёсны байсан болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Нэхэмжлэлийг “Ч*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р******* гаргасан бөгөөд түүний нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болох нь тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “Ч*******” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар “Ч*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р*******т тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.4-д заасныг баримтлан “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982, А/983 дугаар захирамжуудын “Ч*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/711 дүгээр захирамж хууль ёсны байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ             Д.ОЮУМАА